Амарбаясгалант хийд
zoom_in Click image to enlarge
Амарбаясгалант хийд нь XVIII зууны эхэн үеийн Монголын уран барилгын гайхамшигт бүтээл бөгөөд Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж Манж Чин улсын найрамдал болон шашны соёлыг баталгаажуулан 1727-1736 оны хооронд босгосон, Ивэн голын хөндийд орших Буддын шашны томоохон төв юм.

Тус хийдэд Өндөр гэгээн Занабазарын бүддэн, III, IV Богдын шарил хадгалагдаж байснаас гадна эртний шинжлэх ухаан, гүн ухааны мэдлэгийг агуулсан 1628 оны Ганжуурын 108 боть, Данжуурын 226 ботийн Монгол эх хадгалагддаг.
Жил бүрийн 8 дугаар сард есөн эрдэнэ, ховор ургамал оролцуулан нарийн дэг жаягаар бүтээдэг "баяжихын бумба" буюу Гонгорын бумбыг тахих хурал болдог. Хаан нэгэнт ам алдаж зөвшөөрсөн тул буцахгүй гэсэн домогт үгнээс нэрлэгдсэн том суварга хийдийн дэргэд бий. Суваргыг тойруулан Г.Занабазарын "Соёмбо" тэмдэг бүхий 108 хүрдийг залжээ. Суваргын ард 108 шат бүхий толгой дээр Богд Зонхов болон түүний хоёр шавийн 13 метр өндөр сэргэг дүрийг бүтээж залсан байдаг.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Дархан хотоос таксигаар 70 км — 1.5 цагийн зам. Дарханд хоноод очих нь тохиромжтой
Хийдийн дэргэдэх жижиг зочид буудал байгаа тул 1 шөнийн аялал болгож болно
Өглөөний залбирал (маань унших) хамгийн сүрлэг үзэгдэл — 07:00–09:00 цагт ирэхийг зөвлөнө
Фото авахаас өмнө ламаас зөвшөөрөл авах — зарим сүмд фото хориотой
7 дугаар сарын Цам ёслолын үеэр очвол бүр тусгай туршлага болно
Explore More
Similar Destinations
Moderate
Khamar Monastery
location_onДорноговь аймагKhamar Monastery is located approximately 45 kilometers south of Sainshand, the capital of Dornogovi Province. It is one of the most significant religious, cultural, and artistic centers of 19th-century Mongolia, founded in 1820 by Dulduityn Danzanravjaa, the Fifth Noyon Khutagt of the Gobi and a great Mongolian enlightener, poet, and cultural figure. Дорноговь аймгийн Сайшанд хотоос урагш 45 км зайд орших Хамрын хийд нь XIX зууны Монголын соён гэгээрүүлэгч, говийн тавдугаар Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн 1820 онд байгуулсан шашин, соёл, урлагийн томоохон төв юм. Энэхүү газар нь дэлхийн энергийн төв буюу "Шамбалын орон" хэмээн алдаршсан бөгөөд жилд олон мянган жуулчин, сүсэгтэн олны зорин очдог ариун дагшин газар билээ.
Explore arrow_forward
Moderate
Төвхөн хийд
location_onАрхангай аймагӨвөрхангай болон Архангай аймгийн зааг дээр, Хангайн нурууны Шивээт Улаан хэмээх сүрлэг уулын оройд орших Төвхөн хийд нь Монголын шашин, соёл, урлагийн сод бүтээлч, Анхдугаар Богд Жавзандамба хутагт Г.Занабазарын байгуулсан түүхэн дурсгалт газар юм.
Explore arrow_forward
Easy
Аръяабалын сүм (бясалгалын төв)
location_onУлаанбаатар хот Налайх дүүрэгТөв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын үзэсгэлэнт нэгэн хадны энгэрт байрлах Аръяабал (Аръяабалын бясалгалын төв) нь сүсэг бишрэл, байгалийн гоо үзэсгэлэн хосолсон гайхалтай газар юм.
Explore arrow_forwardReady to Visit Амарбаясгалант хийд?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.