Алтай Таван Богд
zoom_in Click image to enlarge
Монгол орны хамгийн өндөр цэг болох Алтай Таван Богд нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт орших, байгалийн сүр хүч, мөнх цаст оргилуудын цогцолбор юм. Энэхүү уулс нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.
Алтай Таван Богдын байгалийн цогцолбор газар нь Монгол Алтайн нурууны баруун захад орших өндөр уулын мөнх цас, ян сарьдаг, мөсөн гол болон уулын нуга, хээрийн экосистемийг төлөөлсөн үзэсгэлэнт бүс нутаг бөгөөд уулын спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 1996 онд улсын тусгай хамгаалалтад авагджээ.
Энэхүү уулархаг бүсэд далайн түвшнөөс дээш 4374 метр өндөр орших Монгол Улсын хамгийн өндөр цэг болох Хүйтэн оргил, хамгийн нам цэг болох Хурган нуур (1800 м), мөн Хотон, Даян зэрэг мөстлөгийн гаралтай 250 гаруй нуур байхаас гадна Монгол орны нийт мөсөн голын 96 хувь, түүний дотор 24 ам километр талбайтай Потанины мөсөн гол байрладаг. Баялаг ургамал, амьтны аймагтай тус нутагт 1200 орчим зүйлийн ургамал бүртгэгдсэнээс гадна Улаан номонд орсон цоохор ирвэс, халиун, Алтайн аргаль, янгир, марал буга зэрэг хөхтөн амьтад, ёл, тас, Алтайн хойлог, борцгор хотон зэрэг ховор жигүүртэн шувууд нутаглаж, гол мөрнүүдэд нь монгол хадран, алтайн болон нохой сугас загас элбэг тохиолддог.
Түүнчлэн тус бүс нутаг нь 2500-3000 жилийн өмнөх түүх соёлын асар их өв сантай бөгөөд хадны сүг зураг, элдэв тамга тэмдэг, Хүннү, Түрэг, Уйгар, Монголын эзэнт гүрний үед хамаарах нарийн тогтоогдоогүй олон булш бунхан энд хадгалагдан үлджээ.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Зөвшөөрөл: Хилийн бүс нутаг тул Хилийн цэргийн ангиас тусгай зөвшөөрөл авч нэвтэрнэ.
Хэзээ очих вэ? Хамгийн тохиромжтой үе нь 7-р сараас 8-р сарын дунд хүртэл юм. Бусад үед цаг агаар маш тогтворгүй, хүйтэн байдаг.
Тээвэр: Уул руу зөвхөн туулах чадвар сайтай машинаар очих боломжтой бөгөөд машинаас буугаад мөсөн гол руу хүрэхийн тулд 10-15 км явган эсвэл мориор аялдаг.
Explore More
Similar Destinations
Challenging
Жаргалант хайрхан уул
location_onХовд аймагЖаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.d northeast of Manhan Soum in Khovd Province and southeast of Khar-Us Lake, within the Khar-Us Lake Protected Area.
Explore arrow_forward
Moderate
Хар Ямаат
location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймагХар Ямаат нь Монголын зүүн хэсэгт, Хэнтий аймаг-ийн Баян-Овоо сум-ын зүүн өмнөд болон Сүхбаатар аймаг-ийн Түмэнцогт сум-ын баруун хойд хэсгийн заагт оршдог. Тус нутгийн хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс 1,358 метрийн өндөрт өргөгдсөн Түмэнцогт уул юм. Дархан цаазат газрын бүрэлдэхүүнд хойд хэсгийн багахан ойтой Дулааны уул, төв хэсгийн Хар Ямаат уул, өмнөд хэсгийн Түмэнцогт уул зэрэг уулс багтдаг. Эдгээр уулс нь Монголын тал хээрийн бүсэд ховор тохиолдох өвөрмөц геологийн тогтоцоороо онцлогтой.
Explore arrow_forward
Moderate
Ачит нуур
location_onБаян-Өлгий аймаг, Увс аймагАчит нуур нь Цэнгэлхайрхан уулс болон Түргэний нуруу-ны мөнх цас, мөсөн голоос эх авдаг Цагааннуурын гол, Хатуугийн гол, Бөхмөрөн гол, Улиастайн гол зэрэг олон гол, горхиор тэжээгддэг. Нуурын илүүдэл ус нь Усан хоолой гол хэмээх цорын ганц урсацаар гадагшилж, улмаар Ховд гол-д цутгадаг.
Explore arrow_forwardReady to Visit Алтай Таван Богд ?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.