Цагаан гол
Natural Landscapes

Цагаан гол

location_on Баян-Өлгий аймаг hiking Challenging

zoom_in Click image to enlarge

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт, Алтай Таван Богдын байгалийн цогцолбор газарт орших Цагаан гол нь сүүн цагаан өнгөөрөө алдартай, Монголын хамгийн өвөрмөц голуудын нэг юм. Энэхүү гол нь Алтай Таван Богдын мөсөн голоос эх авч, Ховд голд цутгадаг.

wb_sunny Best Time June to July
hiking Difficulty Challenging

Цагаан гол нь Таванбогдын зүүн өмнөд хэсгийн мөсөн голоос эх аван урсах Ховд голд цутгадаг бөгөөд тэр цутгал цэгээс доош хагас км газарт зүүн эргийн ус нь сүүн цагаан, баруун эргийнх нь хар өнгөөр ялгарч хоорондоо сүлэлдэхгүйгээр нийлж урсдаг нь сонин гайхамшиг гэлтэй. Өөрөөр хэлбэл, үлгэрт гардаг шулмын нүүр шиг нэг тал нь хар, нэг тал нь цагаан өнгөтэй харагддаг. Цагаан голын нийт урт нь 20км гаруй юм.


АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Гэрэл зураг: Цагаан голын сүүн цагаан өнгө нь нарны гэрэл шууд дээрээс нь тусах үед (өдрийн цагаар) хамгийн тод харагддаг. Голын эргээс Шивээт хайрхан уултай хамт авсан зураг маш үзэсгэлэнтэй гарна.

  • Ус ашиглалт: Голын ус нь мөсөн голын нунтаг шороо ихтэй тул шууд уухад тохиромжгүй. Хоол унданд хэрэглэх бол тунгааж эсвэл шүүж хэрэглэхийг зөвлөж байна.

  • Ойр орчим: Цагаан голын хөндийд Тува айлуудаар орж, тэдний өвөрмөц соёлтой танилцах, мөн Шивээт хайрханы хадны зургийг үзэх боломжтой.

Explore More

Similar Destinations

Жаргалант хайрхан уул Challenging

Жаргалант хайрхан уул

location_onХовд аймаг

Жаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.d northeast of Manhan Soum in Khovd Province and southeast of Khar-Us Lake, within the Khar-Us Lake Protected Area.

Explore arrow_forward
Хар Ямаат Moderate

Хар Ямаат

location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймаг

Хар Ямаат нь Монголын зүүн хэсэгт, Хэнтий аймаг-ийн Баян-Овоо сум-ын зүүн өмнөд болон Сүхбаатар аймаг-ийн Түмэнцогт сум-ын баруун хойд хэсгийн заагт оршдог. Тус нутгийн хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс 1,358 метрийн өндөрт өргөгдсөн Түмэнцогт уул юм. Дархан цаазат газрын бүрэлдэхүүнд хойд хэсгийн багахан ойтой Дулааны уул, төв хэсгийн Хар Ямаат уул, өмнөд хэсгийн Түмэнцогт уул зэрэг уулс багтдаг. Эдгээр уулс нь Монголын тал хээрийн бүсэд ховор тохиолдох өвөрмөц геологийн тогтоцоороо онцлогтой.

Explore arrow_forward
Ачит нуур Moderate

Ачит нуур

location_onБаян-Өлгий аймаг, Увс аймаг

Ачит нуур нь Цэнгэлхайрхан уулс болон Түргэний нуруу-ны мөнх цас, мөсөн голоос эх авдаг Цагааннуурын гол, Хатуугийн гол, Бөхмөрөн гол, Улиастайн гол зэрэг олон гол, горхиор тэжээгддэг. Нуурын илүүдэл ус нь Усан хоолой гол хэмээх цорын ганц урсацаар гадагшилж, улмаар Ховд гол-д цутгадаг.

Explore arrow_forward

Ready to Visit Цагаан гол ?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.