Шилийн богд уул
Natural Landscapes

Шилийн богд уул

location_on Сүхбаатар аймаг hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул нь далайн түвшнээс дээш 1778 метр өндөрт орших унтарсан галт уул юм. Энэхүү хайрхан нь Дарьгангын 200 гаруй галт уулын дотроос хамгийн өндөр нь бөгөөд монголчуудын хувьд хийморь лундаагаа сэргээдэг эрч хүчний туйл, ариун дагшин шүтээн гэгддэг.

wb_sunny Best Time June to August
hiking Difficulty Moderate

Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 60 км-т д.т.дээш 1778 метрт оршдог Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн Богд уул юм. 

Богд уул гэх нэршил нь сүүлд Буддын шашны нөлөөгөөр нэмэгдэж нэрлэгдсэн нэршил бөгөөд эрт дээр үеэс Монголчууд "Шивээт шил" "Агшуун" хэмээн нэрийддэг байсан ба тал нутгийн их хайрхан хэмээн тахин шүтэж иржээ.

Монголчууд Шилийн богдыг шүтэн биширч өглөөний ургах нарнаар гарсан эр хүний хийморь сэргэж хүлгийн шандас хөвчирдөг гэлцдэг. Уулсын хоорондын хөндий талаар хүрмэн чулуун лав тогтсон тул тэдгээрийн гадарга нилээд чулуурхаг юм. Хар хүрэн, хүрэн бараан хөрс зонхилдог. 108 зүйлийн ургамал ургадаг бөгөөд ойт хээр, хээр, говийн бүсийг төлөөлж чадах нэн ховор ургамал 30 гаруй зүйл бий. Амьтны аймгийн хувьд туурайтан мэрэгчид голлох бөгөөд цагаан зээр, тарвага, чоно үнэг элбэг үзэгдэнэ.

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Гэрэл зураг: Шилийн богдын орой дээрээс наран мандах агшныг буулгах нь аялагч бүрийн зорилго байдаг. Нар мандах үед тэнгэрийн хаяа улааран харагдах нь гайхалтай үзэмжийг бүрдүүлнэ.

  • Ёс заншил: Уламжлалт ёсоор энэ хайрханд зөвхөн эрчүүд гарч хийморио сэргээдэг заншилтай. Эмэгтэйчүүд уулын бэлд орших овоонд мөргөж, залбирдаг уламжлалыг хүндэтгээрэй.

  • Ойр орчим: Шилийн богдод очсон бол заавал үзэх ёстой газрууд нь:

    • Талхын агуй: Галт уулын гаралтай, мөсөн доторлогоотой том агуй.

    • Ганга нуур: Намрын цагт мянга мянган хун шувууд цугладаг үзэсгэлэнт нуур.

    • Лхачинвандад уул: Буга, согоо олноор нутагладаг үзэсгэлэнт хайрхан.

Explore More

Similar Destinations

Жаргалант хайрхан уул Challenging

Жаргалант хайрхан уул

location_onХовд аймаг

Жаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.d northeast of Manhan Soum in Khovd Province and southeast of Khar-Us Lake, within the Khar-Us Lake Protected Area.

Explore arrow_forward
Хар Ямаат Moderate

Хар Ямаат

location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймаг

Хар Ямаат нь Монголын зүүн хэсэгт, Хэнтий аймаг-ийн Баян-Овоо сум-ын зүүн өмнөд болон Сүхбаатар аймаг-ийн Түмэнцогт сум-ын баруун хойд хэсгийн заагт оршдог. Тус нутгийн хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс 1,358 метрийн өндөрт өргөгдсөн Түмэнцогт уул юм. Дархан цаазат газрын бүрэлдэхүүнд хойд хэсгийн багахан ойтой Дулааны уул, төв хэсгийн Хар Ямаат уул, өмнөд хэсгийн Түмэнцогт уул зэрэг уулс багтдаг. Эдгээр уулс нь Монголын тал хээрийн бүсэд ховор тохиолдох өвөрмөц геологийн тогтоцоороо онцлогтой.

Explore arrow_forward
Ачит нуур Moderate

Ачит нуур

location_onБаян-Өлгий аймаг, Увс аймаг

Ачит нуур нь Цэнгэлхайрхан уулс болон Түргэний нуруу-ны мөнх цас, мөсөн голоос эх авдаг Цагааннуурын гол, Хатуугийн гол, Бөхмөрөн гол, Улиастайн гол зэрэг олон гол, горхиор тэжээгддэг. Нуурын илүүдэл ус нь Усан хоолой гол хэмээх цорын ганц урсацаар гадагшилж, улмаар Ховд гол-д цутгадаг.

Explore arrow_forward

Ready to Visit Шилийн богд уул ?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.