Дархадын хотгор
Natural Landscapes

Дархадын хотгор

location_on Хөвсгөл аймаг hiking Difficult

zoom_in Click image to enlarge

Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэгт, Улаан тайга болон Хөвсгөл нуурын хооронд орших Дархадын хотгор бол Монгол орны хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд нууцлаг бүс нутгуудын нэг юм. Энэхүү газар нь байгалийн өвөрмөц тогтоц, олон зуун нуур, гол мөрөн болон Дархад түмний өвөрмөц соёл, бөө мөргөлийн өлгий нутаг гэдгээрээ алдартай.

wb_sunny Best Time June to August
hiking Difficulty Difficult

Хөвсгөл аймгийн нутагт Хорьдол сарьдагийн нурууны баруун талд оршдог. Дархадын хотгорт Монголын 36 томоохон голын бэлчир оршдог. Нийтдээ 248 жижиг том гол горхи, 377 нуур цөөрмийн тогтоц, 24 рашаан булгийн ундарга бүхий их усны хагалбар газар юм. 

Цэнгэг усны 95 хувийг бүрдүүлдэг. Эндээс Сэлэнгэ мөрөн эх авч урсдаг бөгөөд түүнээс салаалсан олон гол Байгаль нуурт цутгадаг. Голуудын хамгийн том нь Дэлгэр мөрөн юм. Шишгэд гол Енесэй мөрөний эх болдог ба эцэст нь Хойд мөсөн далайд цутгадаг. Дархадын хотгор орчмын гадагшаа урсгалгүй гол горхи, нуур цөөрөм бүрт олон төрлийн загас амьдардаг. Байгаль экологийн өвөрмөц сонин зүй тогтол бүхий энэ бүс нутагт Монголын төдийгүй дэлхийд ховордсон ургамал амьтны баялаг нөөц бий.

Дархадын хотгорт Хөвсгөлийн их тайгын 70% нь оршдог бөгөөд Монголын хамгийн том хөхтөн хандгай, цаа бугын өлгий нутаг билээ. Цаа бугын тэжээл болох цагаан хөвд нь зөвхөн Дархадын хотгорт ургадгаараа онцлог. Цаатан ард түмэн нь 2 хуваагдан Хөвсгөлийн  баруун, зүүн тайгад амьдардаг бөгөөд уугуул цаатангуудын 60% нь зүүн тайга буюу Дархадын хотгорт амьдардаг ажээ.


АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Гэрэл зураг: Хорьдол Сарьдагийн нуруунаас Дархадын хотгор руу харж зураг авбал асар уудам хөндий, олон зуун нуурууд гялалзаж харагдах гайхалтай панорама дүр зураг бууна. Мөн манан дунд бэлчих цаа бугын сүрэг хамгийн сонирхолтой кадр болно.

  • Цаг агаар: Энэ бүс нутаг нь Монгол орны хамгийн хүйтэн цэгүүдийн нэг юм (Ренчинлхүмбэ сум). Зун ч гэсэн гэнэт хүйтрэх, бороо орох магадлал өндөр тул дулаан хувцас, усны хамгаалалттай хэрэглэл заавал авч явах хэрэгтэй.

  • Зам харгуй: Дархадын хотгор руу хүрэх зам бартаа ихтэй, намаг шавартай, олон гол гаталдаг. Тиймээс туулах чадвар маш сайн машин болон мориор аялах нь хамгийн тохиромжтой байдаг.

Explore More

Similar Destinations

Жаргалант хайрхан уул Challenging

Жаргалант хайрхан уул

location_onХовд аймаг

Жаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.d northeast of Manhan Soum in Khovd Province and southeast of Khar-Us Lake, within the Khar-Us Lake Protected Area.

Explore arrow_forward
Хар Ямаат Moderate

Хар Ямаат

location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймаг

Хар Ямаат нь Монголын зүүн хэсэгт, Хэнтий аймаг-ийн Баян-Овоо сум-ын зүүн өмнөд болон Сүхбаатар аймаг-ийн Түмэнцогт сум-ын баруун хойд хэсгийн заагт оршдог. Тус нутгийн хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс 1,358 метрийн өндөрт өргөгдсөн Түмэнцогт уул юм. Дархан цаазат газрын бүрэлдэхүүнд хойд хэсгийн багахан ойтой Дулааны уул, төв хэсгийн Хар Ямаат уул, өмнөд хэсгийн Түмэнцогт уул зэрэг уулс багтдаг. Эдгээр уулс нь Монголын тал хээрийн бүсэд ховор тохиолдох өвөрмөц геологийн тогтоцоороо онцлогтой.

Explore arrow_forward
Ачит нуур Moderate

Ачит нуур

location_onБаян-Өлгий аймаг, Увс аймаг

Ачит нуур нь Цэнгэлхайрхан уулс болон Түргэний нуруу-ны мөнх цас, мөсөн голоос эх авдаг Цагааннуурын гол, Хатуугийн гол, Бөхмөрөн гол, Улиастайн гол зэрэг олон гол, горхиор тэжээгддэг. Нуурын илүүдэл ус нь Усан хоолой гол хэмээх цорын ганц урсацаар гадагшилж, улмаар Ховд гол-д цутгадаг.

Explore arrow_forward

Ready to Visit Дархадын хотгор?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.