Үүртийн тохойн хад
Natural Landscapes

Үүртийн тохойн хад

location_on Архангай аймаг hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт, Орхон голын хөндийд орших Үүртийн тохой нь байгалийн маш өвөрмөц, сүрлэг тогтоц бүхий хад асга, хавцал юм. Энэхүү газар нь Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хамгийн үзэсгэлэнтэй хэсгүүдийн нэгд тооцогддог.

wb_sunny Best Time June to July
hiking Difficulty Moderate

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвөөс зүүн хойш 18 километр зайд орших Орхоны хүрхрээнээс зүүн тийш Хужирт орох замд тааралдах ханан хад бүхий хавцлыг Үүртийн тохой гэдэг. Далайн төвшнөөс дээш 1630 метр өндөр. Энд дотрын өвчинд тустай нүүрсхүчлийн хий бүхий исгэлэн хүйтэн рашаан байдаг.

Анх Хүүртийн тохой гэдэг нэртэй байжээ. Энэ тухай олон янзын домог бий. Улаан гол нь анх цутгалан болж урсах усгүй, зөвхөн хайрга байсан гэх. Цэрэг дайны үед Монголын хэдэн цэрэг гамингуудад хөөгдөн амь дүйж яваад Улаан голын хайрган дээгүүр гарсан гэнэ. Тэдгээр монгол цэрэг дунд нэгэн ном эрдэмтэй цэрэг явсан гэх бөгөөд мөнөөх цэрэг “Улааны гол минь улаанаар урс” хэмээн дуу алдан орилжээ. Гэтэл Улаан голын дагуу улаанаараа эргэлдсэн үерийн ус орж ирэн гамин цэргүүдийг аван одсон гэнэ. Тэр үерт үйж үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд ирж хуралдсан учир Хүүртийн тохой гэдэг нэртэй болжээ. Хожим нь олон хүний хүүр оршсон энэ газарт байнга хүн мал эндээд байхаар нь нэрийг нь өөрчилж Үүртийн тохой болгосон хэмээдэг.

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Гэрэл зураг: Хадны ирмэг дээрээс голын эргэлтийг бүтэн харуулж авах нь хамгийн алдартай кадр юм. Нар жаргах үед хавцлын хананууд алтан шаргал өнгөтэй болж, зураг илүү гүнзгий, тод гардаг.

  • Аюулгүй байдал: Хавцлын ирмэг нь ямар нэгэн хашаа хамгаалалтгүй, маш эгц бөгөөд доошоо 20-30 метр орчим гүн тул зураг авахдаа болон алхахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

  • Ойр орчим: Үүртийн тохойг үзээд цааш Улаан цутгалан хүрхрээ, Төвхөн хийд болон Хужирт рашаан сувилал руу аяллаа үргэлжлүүлэх боломжтой.

Ready to Visit Үүртийн тохойн хад?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.