Увс нуур
Natural Landscapes

Увс нуур

location_on Увс аймаг hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Увс аймгийн нутагт, Их нууруудын хотгорын хамгийн хойд хэсэгт орших Увс нуур нь Монгол орны хамгийн том талбайтай нуур бөгөөд Төв Азийн байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн хамгийн чухал цэгүүдийн нэг юм. Энэхүү нуур нь ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн "Увс нуурын сав газар"-ын гол цөм билээ.

wb_sunny Best Time June to July
hiking Difficulty Moderate

Увс нуур нь Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Их нууруудын хотгорын хойд захад байх Монгол улсын хамгийн том нуур юм. Гүн нь 30м. Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл ажээ.

Дэлхийн өвийн IX, X шалгууруудыг хангасан тул 27-р чуулганаар 769 дэх байршлаар бүртгэн, Европ, Умард Америкийн бүс нутгийн байгалийн цогцолбор өвд оруулсан байна.

Тус сав газар нь Сибирь болон Төв Азийн гео уур амьсгалыг хооронд нь зааглах хил хязгаар болдог бөгөөд зундаа агаарын температур 47 хэм хүрдэг бол өвөлдөө -58 хэм хүрдэг байна. Ийм хатуу ширүүн уур амьсгалтай ч 400 орчим зүйл шувуу, дэлхий дахинаа маш ховордсон цасны ирвэс, аргаль, янгир тэргүүтэй 100 орчим зүйл хөхтөн амьтны амьдрах орчин болдог.

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Гэрэл зураг: Нуурын эрэг дээрх элсэн манхнууд болон алсад харагдах Түргэний цэнхэр уулсыг багтааж авбал байгалийн маш гоё зохицол болдог. Мөн нар мандах үед нуурын мандал алтлаг өнгөөр туяарах нь гайхалтай зураг болно.

  • Шувуу ажиглалт: Хэрэв та шувуу сонирхогч бол 5-р сараас 9-р сарын хооронд очих нь хамгийн тохиромжтой. Дуран болон мэргэжлийн линзтэй явахыг зөвлөж байна.

  • Бэлтгэл: Нуурын эрэг дагуу шумуул, дэлэнч ихтэй байдаг тул хамгаалалтын тос, тор заавал авч яваарай. Мөн зун маш халуун тул нарны тос, малгай хэрэг болно.

  • Зам харгуй: Улаангом хотоос нуур хүртэл маш ойрхон тул очиход хялбар. Нуурын эрэгт хүрч очихын тулд зарим хэсэгт элсэрхэг замаар явах шаардлага гардаг.

Ready to Visit Увс нуур?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.