Хар зүрхний хөх нуур
Historical Sites

Хар зүрхний хөх нуур

location_on Хэнтий аймаг hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт, Хар зүрх уулын бэлд орших Хар зүрхний хөх нуур нь Монголын түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Тэмүүжинийг "Чингис хаан"-д өргөмжилсөн түүхэн газар юм. Энэхүү газар нь байгалийн үзэсгэлэн болон түүхэн ач холбогдлоороо аялагчдын заавал очиж үзэх ёстой цэгүүдийн нэг билээ.

wb_sunny Best Time June to September
hiking Difficulty Moderate

Хар зүрхний Хөх нуур нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голоос холгүй оршдог. Хөх нуур нь Хар зүрх уулын өвөрт далайн түвшнээс дээш 1675 м өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа шовх оройтой Хар зүрх уул байдаг.

Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газрын нэг билээ.  Монголын Нууц Товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх нэрүүд гардаг. Нуурын эрэг дээр Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө бий агаад түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өэлүн, төрийн их хатан Бөртэ Үжиний сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг байна.

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Гэрэл зураг: Хар зүрх уул руу бага зэрэг өгсөж, нуурыг дээрээс нь харуулж авах нь хамгийн гоё харагддаг. Мөн модон сийлбэрүүдийг ойн гүнд байрлуулсан нь маш нууцлаг, түүхэн мэдрэмж төрүүлдэг.

  • Зам харгуй: Улаанбаатараас Хэнтий орох хатуу хучилттай замаар явж байгаад Цэнхэрмандал сумын орчмоос баруун хойшоо салж шороон замаар (ойролцоогоор 30-40 км) явдаг. Суудлын машинаар очих боломжтой ч бороотой үед зам бага зэрэг хүндэрч магадгүй.

  • Үйл ажиллагаа: Нуурын эрэгт морь унах, явган алхалт хийх болон ойролцоох амралтын газруудад саатах боломжтой.

  • Байгаль хамгаалал: Түүхэн ариун газар тул хог хаяхгүй байх, модон сийлбэрүүдэд хүндэтгэлтэй хандахыг хүсье.

Explore More

Similar Destinations

Ikh Burkhant Complex Moderate

Ikh Burkhant Complex

location_onДорнод аймаг

The Ikh Burkhant Complex is located in Khalkhgol Soum of Dornod Province, on the eastern bank of the Khalkh River. It is considered the largest horizontally constructed statue of Maitreya (Megjid Janraisig) Buddha in Mongolia. This monument is recognized as a remarkable cultural, religious, and architectural heritage dating back to the 19th century. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт, Халх голын зүүн эрэгт орших Их Бурхант цогцолбор нь Монголын хамгийн том, хэвтээ хэлбэрээр бүтээгдсэн Мэгжид Жанрайсиг бурхны дурсгал юм. Энэхүү байгууламж нь XIX зууны Монголчуудын соёл, шашин, уран барилгын гайхамшигт өвд тооцогддог.

Explore arrow_forward
Deluun Boldog Moderate

Deluun Boldog

location_onХэнтий аймаг

Located in Dadal Soum of Khentii Province, at the confluence of the Onon and Balj Rivers, Deluun Boldog is revered as the birthplace of Genghis Khan, the founder of the Great Mongol Empire and one of the greatest conquerors in world history. This sacred site holds immense cultural and historical significance, serving as a place of pride and spiritual importance for the Mongolian people as well as a destination for history enthusiasts from around the world. Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон болон Балж голын бэлчирт орших Дэлүүн болдог нь дэлхийн түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагч, Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны мэндэлсэн газар юм. Энэхүү газар нь монголчуудын төдийгүй дэлхийн түүх сонирхогчдын хувьд оюун санааны маш том төв, шүтээн болон оршдог.

Explore arrow_forward
Чингис хааны гэрэлт хөшөө Moderate

Чингис хааны гэрэлт хөшөө

location_onХэнтий аймаг

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон голын хөндийг тольдон орших "Чингис хааны гэрэлт хөшөө" нь Их хааны мэндэлсэн нутагт түүний сүр хүч, түүхэн алдар гавьяаг мөнхжүүлэн босгосон соёлын дурсгал юм.

Explore arrow_forward

Ready to Visit Хар зүрхний хөх нуур?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.