Өглөгчийн хэрэм
Historical Sites

Өглөгчийн хэрэм

location_on Хэнтий аймаг hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт, Дайчин уулын бэлд орших Өглөгчийн хэрэм нь Монголын дундад зууны үеийн түүх, архитектурын хосгүй дурсгал юм. Энэхүү хэрэм нь ямар нэгэн шавар, элс ашиглалгүйгээр зөвхөн чулууг хооронд нь тааруулан өрж босгосон хийцээрээ дэлхийд гайхагддаг.

wb_sunny Best Time June to September
hiking Difficulty Moderate

Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 километр, Баянгол Өглөгчийн голын бэлчирээс 8-10 километр зайд Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд Өглөгчийн хэрэм оршдог.

Дан чулууг нямбайлан өрж уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Ханын өндөр 2.5-3 метр, зузаан нь 2.5 метр. Уг хэрэм ойролцоогоор гурван километр урт үргэлжилдэг бөгөөд өмнө талдаа хоёр хаалгатай байсан гэхээр оромтой аж. Хэрмийн дотор талд жижиг шороон далангийн үлдцүүд бий. Гэвч зарим хэсгийг газрын хөрснөөс ялгаж харахад бэрхтэй юм. Өглөгчийн хэрэмд байшин барилга байсан шинж байхгүй бөгөөд дотор талын хэрмэнд тулган хийсэн шороон дэвсэг нь XII-XIY зууны үеийн нум сумчдын зогсох тавцан байсан хэмээн таамагладаг.

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

  • Гэрэл зураг: Хэрмийн чулуун өрлөгийг ойроос авч хийцийг нь харуулахаас гадна, хэрмийн дээгүүр алхаж буй хүнийг алсаас авбал хэрэм хэр сүрлэг том болохыг харуулж чадна.

  • Алхалт: Хэрмийн хана нэлээд урт тул бүтэн тойрч үзэхийн тулд хөлд эвтэйхэн гутал өмсөөрэй. Зарим хэсэг нь нурсан байж болзошгүй тул ханан дээр алхахдаа анхааралтай байх хэрэгтэй.

  • Зам харгуй: Батширээт сумаас урагшаа шороон замаар явж хүрдэг. Хөвч тайгын бүс тул бороотой үед зам бага зэрэг хүндэрч болзошгүй.

  • Ойр орчим: Өглөгчийн хэрмийг үзээд цааш Рашаан хад (эртний бичээстэй хад) болон Биндэр овоо орох маршрутаар аяллаа баяжуулаарай.

Explore More

Similar Destinations

Ikh Burkhant Complex Moderate

Ikh Burkhant Complex

location_onДорнод аймаг

The Ikh Burkhant Complex is located in Khalkhgol Soum of Dornod Province, on the eastern bank of the Khalkh River. It is considered the largest horizontally constructed statue of Maitreya (Megjid Janraisig) Buddha in Mongolia. This monument is recognized as a remarkable cultural, religious, and architectural heritage dating back to the 19th century. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт, Халх голын зүүн эрэгт орших Их Бурхант цогцолбор нь Монголын хамгийн том, хэвтээ хэлбэрээр бүтээгдсэн Мэгжид Жанрайсиг бурхны дурсгал юм. Энэхүү байгууламж нь XIX зууны Монголчуудын соёл, шашин, уран барилгын гайхамшигт өвд тооцогддог.

Explore arrow_forward
Deluun Boldog Moderate

Deluun Boldog

location_onХэнтий аймаг

Located in Dadal Soum of Khentii Province, at the confluence of the Onon and Balj Rivers, Deluun Boldog is revered as the birthplace of Genghis Khan, the founder of the Great Mongol Empire and one of the greatest conquerors in world history. This sacred site holds immense cultural and historical significance, serving as a place of pride and spiritual importance for the Mongolian people as well as a destination for history enthusiasts from around the world. Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон болон Балж голын бэлчирт орших Дэлүүн болдог нь дэлхийн түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагч, Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны мэндэлсэн газар юм. Энэхүү газар нь монголчуудын төдийгүй дэлхийн түүх сонирхогчдын хувьд оюун санааны маш том төв, шүтээн болон оршдог.

Explore arrow_forward
Чингис хааны гэрэлт хөшөө Moderate

Чингис хааны гэрэлт хөшөө

location_onХэнтий аймаг

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон голын хөндийг тольдон орших "Чингис хааны гэрэлт хөшөө" нь Их хааны мэндэлсэн нутагт түүний сүр хүч, түүхэн алдар гавьяаг мөнхжүүлэн босгосон соёлын дурсгал юм.

Explore arrow_forward

Ready to Visit Өглөгчийн хэрэм?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.