Хар балгасын туурь /Ордубалык/ (Уйгурын нийслэл)
Historical Sites

Хар балгасын туурь /Ордубалык/ (Уйгурын нийслэл)

location_on Central Mongolia hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Хар балгас буюу эртний Уйгурын нийслэл Ордубалык хотын туурь нь VIII-IX зууны үеийн Төв Азийн хот байгуулалтын соёл, Уйгурын хаант улсын сүр хүчийг илтгэх асар том хэрэмт хотын үлдэгдэл бүхий түүхэн дурсгалт газар юм.

wb_sunny Best Time June to August
hiking Difficulty Moderate


      Архангай аймгийн Хотонт сумын төвөөс зүүн хойш 15 километрт Орхон голын зүүн гар талд оршдог. Хархориноос 40 км зүүн хойш чиглэлд байрладаг.

    Уйгарын хаан Пело нь Хар балгас хотыг 751 онд Хан балык /Орду балык/ нэртэйгээр үүсгэн байгуулжээ. Уйгурын Яглакар овгийн ноён Пэйло 744 онд биеэ Күтүлүг Билгэ Күл хаан хэмээн өргөмжилж хаан ширээнд суусан байна. Түүний удирдсан хүч 745 онд Түрэгийн хаант улсыг бүрмөсөн бут цохиж Уйгур улсыг байгуулав.

    VIII зууны дунд үед Уйгур улс хүчирхгийнхээ туйлд хүрсэн бөгөөд Алтайн уулсаас Хянган, Говиос Саяны уулсын хоорондох нутгийг эзлэх болжээ. 821 оны үед Хар балгасыг Арабын түүхч Тамим ибн Бахрал-Муттави "хаадын хот" хэмээн нэрлэж баян тансаг, үзэсгэлэнт сайхан хот гэж тодорхойлсон байдаг.

   Судалгааны байдлаас үзэхэд Уйгур улсын нийслэл Хар балгас буюу эртний уйгур хэлээр Орду Балык хотын ор үлдэц нь 32 км² талбай эзэлсэн асар том хот байсан нь мэдэгддэг. Хааны орд нь тусгайлж барьсан бат цайзат хэрэмтэй, хойт урд хоёр талдаа тус бүр хоёр том хаалгатай байсан бөгөөд цэрэг дайны зорилгоор цайзны ханыг тойруулан олон цонж цамхаг барьсан байжээ. Хар балгасны цайзат хэрэм хэмжээгээр ихийн (600 x 600 м) дээр түүний хана туурга нь одоо нэлээд нурсан боловч арваад м өндөр, цайз нь 12 м, хэрмийн төвд байсан том цайз (хараат) одоо 14 м байна.

   Хэрмийн өмнө талд цэцэрлэгт хүрээлэн, бурхан шүтээний зориулалттай гадуураа хэрэмтэй сүм, сүмийн үүдэнд уйгар, хятад бичээс бүхий гэрэлт хөшөөнүүд тавиастай байсан бөгөөд тэдгээр нь Уйгурын хаанд зориулагдсан байжээ. Хотын баруун ба баруун хойд хэсэгт худалдаа, гар үйлдвэрлэл эрхэлж байсан шинжтэй хэрэм бүхий барилга олон байжээ.

    Төв Азийн нүүдэлчдийн түүхэнд уйгурууд хот суурин цогцлоох болон бусад үеийнхээс ялгарах архитектурын онцлог болох хэрмийн давхар хамгаалалтын хаалга, цонж, мөн хэрмийн шороог дагтаршуулсан байдал зэргээр бусад үеийнхээс ялгарч байна. Хөрш орнуудтай эдийн засаг, соёлын харилцаа өрнүүлж, ялангуяа согд, хятад урчуудын хүчийг ашиглан хот суурингуудыг барьж байгуулсан байна. Хар балгасаас олдсон ваар, сав суулгын хээ нь Дундад Азийн соёлтой холбогдохыг харуулдаг бөгөөд энэ нь Уйгурын соёлд Согдын нөлөө их байсны илэрхийлэл юм.

Аялагчдад хэрэгтэй мэдээлэл

  • Байршил: Архангай аймаг, Хотонт сум

  • Хархориноос:40 км зүүн хойш

  • Хэмжээ: 32 км² (цайзат хэрэм 600×600 м)

  • Үнэлгээ: 4.5 / 5

  • ЮНЕСКО: 1996 онд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн

  • Улсын хамгаалалт: 2002 оноос

  • Онцлог: Монгол дахь хамгийн том эртний хотын туурь

Explore More

Similar Destinations

Их Бурхант цогцолбор Moderate

Их Бурхант цогцолбор

location_onДорнод аймаг

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт, Халх голын зүүн эрэгт орших Их Бурхант цогцолбор нь Монголын хамгийн том, хэвтээ хэлбэрээр бүтээгдсэн Мэгжид Жанрайсиг бурхны дурсгал юм. Энэхүү байгууламж нь XIX зууны Монголчуудын соёл, шашин, уран барилгын гайхамшигт өвд тооцогддог.

Explore arrow_forward
Дэлүүн болдог Moderate

Дэлүүн болдог

location_onХэнтий аймаг

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон болон Балж голын бэлчирт орших Дэлүүн болдог нь дэлхийн түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагч, Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны мэндэлсэн газар юм. Энэхүү газар нь монголчуудын төдийгүй дэлхийн түүх сонирхогчдын хувьд оюун санааны маш том төв, шүтээн болон оршдог.

Explore arrow_forward
Чингис хааны гэрэлт хөшөө Moderate

Чингис хааны гэрэлт хөшөө

location_onХэнтий аймаг

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон голын хөндийг тольдон орших "Чингис хааны гэрэлт хөшөө" нь Их хааны мэндэлсэн нутагт түүний сүр хүч, түүхэн алдар гавьяаг мөнхжүүлэн босгосон соёлын дурсгал юм.

Explore arrow_forward

Ready to Visit Хар балгасын туурь /Ордубалык/ (Уйгурын нийслэл)?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.