Нарсан ойн хүрээлэн
zoom_in Click image to enlarge
Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших Нарсан ойн хүрээлэн нь байгалийн үзэсгэлэн, түүхэн дурсгал болон экологийн ач холбогдлоороо алдартай бүс нутаг юм. Энэхүү газар нь Онон голын сав дагуух Хэнтийн нурууны зүүн өмнөд салбар уулсын хөвч тайгын зааг дээр байрладаг.
Хэнтий аймгийн Биндэр сумын төвөөс баруун хойш 14 км газарт Нарсан ойн хүрээлэн бий. Үүдний тохижилт нь гадаад улс орнуудын “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн үүд хаалганы ерөнхий дүр зураг руу дөхсөн байдалтай. Эхэнд нь 20,30,40,50 гэсэн тоо бичсэн 5 нүхтэй сараалжин мод бий.
Хүрээлэнгийн дотор зэрлэг гахай, чоно, буга гөрөөс гэх мэт амьтдын баримал, шувууны үүрнүүд, амрах сандал ширээ, 4 тийш алхах чөлөөт зам байдаг. Нэг самбарт тус хүрээлэнгийн нэг захаас нөгөө зах хүртэл 1160 метр зайнд хамгийн хурдан гүйж рекорд тогтоосон 2 хүний нэр, гүйсэн хугацааг бичсэн байна.
2016 оноос эхлэн “Нарсан ойн хүрээлэн”-гийн талбайг томсгон иргэд, байгууллагын тусламжтай тохижуулж эхэлсэн. 1 нарс мод жилд 6 кг нүүрсхүчлийн хийг шингээдэг аж. Энэхүү нарсан ойд 1 цаг алхахад 2.6 кубметр цэвэр агаараар амьсгална хэмээн тогтоожээ.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Гэрэл зураг: Өглөөний эрт эсвэл нар жаргах үед нарны гэрэл нарс моддын завсраар тусах үеийн "гэрлийн тоглолт" хамгийн гайхалтай зураг болдог.
Явган алхалт: Ойн дундуур аялахдаа төөрөхөөс сэргийлж, зориулалтын жим, замаар явахыг зөвлөж байна. Мөн тайгын бүс тул хачиг болон шумуулаас хамгаалах бэлтгэлтэй байгаарай.
Байгаль хамгаалал: Нарс мод нь маш амархан гал авалцдаг тул ил гал гаргахгүй байх, галын аюулгүй байдлыг дээд зэргээр сахих нь чухал.
Байршил: Ойролцоох Батширээт сумын амралтын газруудад саатаж, нутгийн иргэдийн "Батширээт цөцгий" зэрэг алдартай сүүн бүтээгдэхүүнийг амтархан идэхийг сануулж байна.
Explore More
Similar Destinations
Challenging
Jargalant Khairkhan Mountain
location_onХовд аймагЖаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.
Explore arrow_forward
Moderate
Khar Yamaat Nature Reserve
location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймагKhar Yamaat is located in eastern Mongolia, on the border between the southeastern part of Bayan-Ovoo Soum in Khentii Province and the northwestern part of Tumentsogt Soum in Sukhbaatar Province. The highest point in the area is Tumentsogt Mountain, which rises to 1,358 meters above sea level.
Explore arrow_forward
Moderate
Achit Lake
location_onБаян-Өлгий аймаг, Увс аймагAchit Lake is fed by several rivers and streams, including Tsagaan Nuur River, Khatuugiin Gol, Bukh Mörön, and Uliastai River, which originate from the snowfields and glaciers of the Tsengelkhairkhan and Turgen mountain ranges, major branches of the Mongolian Altai Mountains. The lake releases its excess water through a single outlet known as Usan Khooloi River, which flows into the Khovd River.
Explore arrow_forwardReady to Visit Нарсан ойн хүрээлэн?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.