Дэвэлийн арал
Natural Landscapes

Дэвэлийн арал

location_on Баян-Өлгий аймаг hiking Moderate

zoom_in Click image to enlarge

Баян-Өлгий, Увс аймгийн заагт орших Ачит нуураас гарсан Усан хоолойн гол, Ховд голын Дэвэлийн арал орчмын газрыг 2000 оны УИХ-ын 29 дүгээр тогтоолоор Монголд ховордож байгаа гургууль, зэгсний гахай, усны минж, зэрлэг чацарганыг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтанд авчээ.

hiking Difficulty Moderate

Дэвэлийн арал нь Ачит нууур орчмын ус намгархаг газар бөгөөд экологийн тогтоц, биологийн төрөл зүйлээр давтагдашгүй өвөрмөц нутаг юм. Тийм учраас Дэлхийн байгаль хамгаалах сангаас зайлшгүй хамгаалах ёстой 200 эко бүс нутгийн нэг болох Алтай Соёны бүсэд багтаж Евроазийн сэрүүн бүсийн биологийн төрөл зүйлийн томоохон төв болдог. Хөрсний хувьд нугын ба нугат намгийн хөрс тархсан байдаг. Ачит нуур Дэвэлийн арал орчмоор 158 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Монгол орны Улаан номонд орсон хар өрөвтас, гангар хун, хээрийн галуу, хошуу галуу, цагаан сүүлт нөмрөг, зэрлэг гургуул, хонин тоодог, жороо тоодог, Азийн цацууль, итэлгэн цахлай зэрэг ховор шувуудтай. Нуур усандаа Алтайн сугас, Монгол хадран зэрэг загастай.

АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Усны гутал, хэрэгсэл: Голын усны түвшин нэмэгдсэн үед арал руу нэвтрэхэд хүндрэлтэй болдог тул усны урт гутал эсвэл завиар гарах бэлтгэлтэй байх нь зүйтэй.

Чацарганы бут ба Шугуй: Тус арал нь зэрлэг чацаргана, чацарганы төгөлөөрөө алдартай. Бут сөөг нь өргөстэй тул зузаан өмд, цамц өмсөж, байгалийн жимээр явахыг зөвлөж байна.

Улирал: Намрын улиралд очвол зэрлэг чацаргана боловсорч, мод бут шарлан байгалийн үзэмж нь үнэхээр гайхалтай харагддаг.

Explore More

Similar Destinations

Жаргалант хайрхан уул Challenging

Жаргалант хайрхан уул

location_onХовд аймаг

Жаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.d northeast of Manhan Soum in Khovd Province and southeast of Khar-Us Lake, within the Khar-Us Lake Protected Area.

Explore arrow_forward
Хар Ямаат Moderate

Хар Ямаат

location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймаг

Хар Ямаат нь Монголын зүүн хэсэгт, Хэнтий аймаг-ийн Баян-Овоо сум-ын зүүн өмнөд болон Сүхбаатар аймаг-ийн Түмэнцогт сум-ын баруун хойд хэсгийн заагт оршдог. Тус нутгийн хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс 1,358 метрийн өндөрт өргөгдсөн Түмэнцогт уул юм. Дархан цаазат газрын бүрэлдэхүүнд хойд хэсгийн багахан ойтой Дулааны уул, төв хэсгийн Хар Ямаат уул, өмнөд хэсгийн Түмэнцогт уул зэрэг уулс багтдаг. Эдгээр уулс нь Монголын тал хээрийн бүсэд ховор тохиолдох өвөрмөц геологийн тогтоцоороо онцлогтой.

Explore arrow_forward
Ачит нуур Moderate

Ачит нуур

location_onБаян-Өлгий аймаг, Увс аймаг

Ачит нуур нь Цэнгэлхайрхан уулс болон Түргэний нуруу-ны мөнх цас, мөсөн голоос эх авдаг Цагааннуурын гол, Хатуугийн гол, Бөхмөрөн гол, Улиастайн гол зэрэг олон гол, горхиор тэжээгддэг. Нуурын илүүдэл ус нь Усан хоолой гол хэмээх цорын ганц урсацаар гадагшилж, улмаар Ховд гол-д цутгадаг.

Explore arrow_forward

Ready to Visit Дэвэлийн арал?

Our experts will craft the perfect itinerary tailored to you.