Ачит нуур
Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэмийн нуруу, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуур, Хатуугийн гол, Бөх мөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхины усаар тэжээгдэн илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгдөг.
Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэмийн нуруу, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуур, Хатуугийн гол, Бөх мөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхины усаар тэжээгдэн илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгдөг. Нуурын талбай нь 311 хавтгай дөрвөлжин километр бөгөөд далайн төвшнөөс дээш 1464 метрт оршино. Урт нь 30 километр, өргөн нь 16 километр хүрнэ. Ачит нуур 10500 хавтгай дөрвөлжин километр талбайгаас усжина. Нуурын гүн дунджаар 5 метр. Ачит нуурын эргээс нилээд зайтай хэд хэдэн дэнж байх агаад усны татралтын дараах шинж тэмдэг үлдсэн байдаг учраас цагтаа энэ нуур маш том талбай хамарсан нуур байсныг гэрчилдэг.
Explore More
Similar Destinations
Хар ямаат
location_onХэнтий аймагХар ямаат нь Монгол орны дорнод хэсэгт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын зүүн өмнөд, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын баруун хойд нутгийн хилийн заагт оршино.
Explore arrow_forwardДэвэлийн арал
location_onБаян-Өлгий аймаг Explore arrow_forwardТолбо нуур
location_onӨлгий хотӨлгий хотоос урагш 45 километр газарт орших зүүн өмнөөс баруун хойшоо сунаж тогтсон, нуурын хотгор нь тектоник гаралтай, усан сангийн үүсвэр нь мөстлөгөөс үүссэн, Монгол орны томоохон нууруудын нэг.
Explore arrow_forwardReady to Visit Ачит нуур?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.