Бага газрын чулуу
zoom_in Click image to enlarge
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт орших Бага газрын чулуу нь байгалийн өвөрмөц тогтоц, түүхэн дурсгалаараа алдартай үзэсгэлэнт газар юм.

Мөн энд аргаль янгир бэлчдэг, далайн түвшнөөс дээш 1768 метр өндөр Тахилгын хавцал хэмээх ноён оргил, нутгийнхан нүдний эмгэгт тустай хэмээн шүтдэг 50 см гүн байгалийн нарийн нүхтэй Нүдний рашаан, 18 метр урт Жаргалантын агуй зэрэг өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрууд олноор бий.
Түүнчлэн тус уулын Сөдөтийн аманд улиасан төгөлийн дундуур горхи урсган гэрээ барьж, 300 гаруй жилийн өмнө даяанчлан сууж байгаад бүтээлтэйгээ бунхлагдсан хоёр ламын түүх хадгалагдан үлдсэн байдаг.
АЯЛАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Хувцаслалт: Хад асга ихтэй тул хөлд эвтэйхэн, халтирдаггүй гутал өмсөх нь чухал.
Гэрэл зураг: Өглөө болон оройн нарны гэрэлд боржин хаднууд илүү тод, үзэсгэлэнтэй харагддаг тул зураг авахад хамгийн тохиромжтой цаг юм.
Байгаль хамгаалал: Түүхэн туурь болон хадны сүг зургийг гар хүрэхгүй байх, байгалийн унаган төрхийг нь хэвээр үлдээхийг хичээгээрэй.
Дэд бүтэц: Улаанбаатар хотоос харьцангуй ойр бөгөөд засмал замаас холгүй оршдог тул богино хугацааны аялал хийхэд нэн тохиромжтой.
Explore More
Similar Destinations
Challenging
Jargalant Khairkhan Mountain
location_onХовд аймагЖаргалант хайрхан уул Ховд аймгийн Манхан сумаас зүүн хойд зүгт, Хар-Ус нуурын зүүн урд талд буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгдсөн хайрхан юм.
Explore arrow_forward
Moderate
Khar Yamaat Nature Reserve
location_onХэнтий аймаг, Сүхбаатар аймагKhar Yamaat is located in eastern Mongolia, on the border between the southeastern part of Bayan-Ovoo Soum in Khentii Province and the northwestern part of Tumentsogt Soum in Sukhbaatar Province. The highest point in the area is Tumentsogt Mountain, which rises to 1,358 meters above sea level.
Explore arrow_forward
Moderate
Achit Lake
location_onБаян-Өлгий аймаг, Увс аймагAchit Lake is fed by several rivers and streams, including Tsagaan Nuur River, Khatuugiin Gol, Bukh Mörön, and Uliastai River, which originate from the snowfields and glaciers of the Tsengelkhairkhan and Turgen mountain ranges, major branches of the Mongolian Altai Mountains. The lake releases its excess water through a single outlet known as Usan Khooloi River, which flows into the Khovd River.
Explore arrow_forwardReady to Visit Бага газрын чулуу?
Our experts will craft the perfect itinerary tailored to you.