arrow_back
All Destinations
Nomadic Life
Монголын нүүдэлчин ахуйтай танилцах 3 өдрийн аялал
location_on Eastern MongoliaЭлсэн манхан, зэрлэг адуу, жинхэнэ нүүдэлчин ахуйг нэг дор. Монголын байгалийн зэрлэг төрх ба уламжлалт амьдралыг биеэр мэдрэх онцгой аялал
Нүүдэлчин ахуй + элсэн манхан + зэрлэг адуу
Элсэн Тасархай нь ой, хээр, элсэн манхан нэг дор оршдог байгалийн өвөрмөц тогтоц бүхий бүс юм. Энд аялагчид тэмээ унан, элсэн манхнаар аялах замаар Монголын говийн уудам, нам гүм орчныг мэдэрч, байгальтайгаа илүү ойр харилцах боломжтой.
Хустайн байгалийн цогцолбор газар нь дэлхий дээрх цорын ганц зэрлэг адуу болох Тахь-ийг байгальд нь нутагшуулсан, олон улсын ач холбогдол бүхий хамгаалалттай бүс юм. Аялагчид энд хөтөчтэйгээр тахийг байгалийн жамаар нь ажиглах, тал нутгийн жинхэнэ зэрлэг төрхийг харах ховор боломжийг олж авна.
Гэрт(yurt) зочлох нь аялагчид Монголын уламжлалт нүүдэлчдийн амьдрал, ахуй соёл-той танилцаж, монгол гэр барих арга, сүү цагаан идээ боловсруулах, ардын тоглоом, урлагийн тоглолт үзэх боломжтой. Энэ нь аяллын хамгийн соёлын үнэ цэнтэй, дурсамжтай хэсэг болдог.
🗓️ 3 өдөр / 2 шөнө
Маршрут:
Улаанбаатар хотын аялал → Элсэн Тасархай (1 шөнө) → Хустайн байгалийн цогцолбор → Mongol Nomadic camp (1 шөнө) → Улаанбаатар буцах
Үйл ажиллагаа:
Элсэн тасархайд тэмээ унах
Хустайд зэрлэг адуу (Тахь) ажиглах
Mongol Nomadic-д уламжлалт нүүдэлчдийн амьдрал үзэх, тоглолт үзэх
Байр:
Элсэн тасархай (1 шөнө)
Mongol Nomadic camp (1 шөнө)
Хоол: Өдөр бүр 3 хоол
📌 Онцлох зүйлс:
Тахь , элсэн дундах адал явдал
Нүүдэлчдин ардын амьдралтай танилцах