arrow_back
All Destinations
Mountain Trekking
Тэрэлж-Цонжин болдог 3 өдрийн аялал
location_on Central Mongolia3 өдөрт байгаль, түүх, хотын соёлыг нэг дор Улаанбаатарын ойролцоох хамгийн алдартай байршлуудаар тайван, тав тухтай аялах боломж
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь Улаанбаатараас богино хугацаанд хүрэх боломжтой, хад асга, ногоон хөндий, гол мөрний уудам бүхий байгалийн төгс орчин юм. Мэлхий хад, Ариун Хавирга (Гүнжийн сүм) зэрэг нь байгаль, шашин шүтлэг, домог түүхийг нэг дор мэдрүүлэх онцгой цэгүүд бөгөөд аялагчдад амралт, тайвшралыг өгдөг.
Цонжин Болдогт орших Чингис хааны морьт хөшөө нь дэлхийн хамгийн өндөр морьт хөшөө бөгөөд Монголын түүх, бахархлын бэлгэдэл юм. Хөшөөний доторх музей нь Чингис хааны амьдрал, Монголын эзэнт гүрний түүхийг орчин үеийн хэлбэрээр харуулдаг. Хөшөөний оройгоос тал нутгийг тольдох нь аяллын мартагдашгүй мөч болдог.
Аяллын төгсгөлд Улаанбаатар хотын аяллаар дамжуулан Монголын уламжлал, орчин үеийн амьдрал хэрхэн зэрэгцэн оршдогийг мэдрэх боломжтой. Чингисийн талбай, Богд хааны ордон музей, Зайсан толгой зэрэг нь хотын түүх, соёлын гол цэгүүд юм.
Онцлох туршлага;
Байгалийн цогцолборт газарт амрах
Морь, тэмээ унах
Амралтын газарт тухтай хоноглох
Дэлхийн хамгийн өндөр морьт хөшөөг үзэх
Хотын соёлын аялал
Фото аялал, контент хийхэд тохиромжтой