Historical Journey of Khentii: 9-Day Exploration of Mongolia’s Eastern Heritage
Trip Overview
The tour continues through the regions of Binder, Batshireet, and Dadal, where you will relax along the banks of the Onon River and visit nomadic families to experience authentic Mongolian pastoral life. You will also explore significant archaeological and historical sites such as the Duurlig Nars Xiongnu burial site and the Berkh underground mining museum.
In the final stage of the journey, you will visit Avraga Toson Lake and historical memorial complexes dedicated to Mongolia’s heritage. The tour concludes with a full experience of the vast steppe landscape and nomadic culture of Khentii, offering a deep connection to Mongolia’s historical roots.
Highlights
Khukh Nuur of Khentii:
The legendary site where Temujin was proclaimed Chinggis Khaan, marking a turning point in Mongolian history.
Baldan Bereeven Monastery:
One of Mongolia’s largest Buddhist monastic complexes, set within a breathtaking granite landscape and natural sanctuary.
Uglugch Wall & Rashaan Khad:
Ancient historical sites preserving rock carvings, inscriptions, and archaeological remains from multiple historical periods.
Dadal (Three Lakes Region):
The birthplace of the Great Khan, home to sacred landscapes such as Khajuu Bulag and Bodanchir’s memorial sites.
Tengeriin Andag Monument Complex:
A symbolic site in Batnorov representing the legendary friendship and oath between Temujin and Jamukha.
Day-by-Day Itinerary
Улаанбаатар хотод хүрэлцэн ирэхэд манай баг таныг тосон авч зочид буудалд хүргэнэ. Хөтөчтэйгөө уулзаж аяллын маршрутын талаар дэлгэрэнгүй зааварчилгаа авна. Орой нь хотын төвөөр зугаалж, Монголын орчин үеийн хэмнэлийг мэдрэх боломжтой.
Улаанбаатар
хотоос өглөө эрт хөдөлж Багануур хотоор дайрч Хэрлэн голыг гүүрээр гарч Хар
зүрхний хөх нуур явна. Хар зүрхний Хөх нуур нь 1189 онд Тэмүүжин Хамаг Монголын
хаан ширээнд өргөмжлөгдөж Чингис хаан цолыг авсан газар болно. Жуулчны баазад
хоноглоно. (Энэ өдөр мөн шууд Балдан Бэрээвэн хийд явж болно. Улаанбаатар
хотоос 280км засмал замаар явж цааш шороон замаар аяллаа үргэлжлүүлж 60км явж
хүрнэ.)
Өглөө Хар зүрхний
Хөх нуураас хөдөлж Хангал нуураар дайрч
Бэрээвэн хийдэд хүрч хоноглоно. Бэрээвэн буюу Балдан Барайвун гэдэг нь санскрит
хэлний дрепун гэдэг “оргилон будаа” гэсэн үгнээс гаралтай. Анх энд хийд
байгуулахаар ирэхэд эмгэн өвгөн хоёр будаа буцалгаж байсан гэдэг. Өвгөнийг
Балдан гэдэг байсан хэмээх нэгэн домог нутгийнхан ярьдаг. Цагтаа 5000-6000
ламтай монгол дахь хамгийн том хийдүүдийн нэг байжээ. 1850 оны үед гол дуганд
зарим нэг өөрчл өлт хийгдсэн бөгөөд энэ үе оргил үе нь байсан. 1937 онд
устгасан бөгөөд үүнээс хойш 60 жил хүн ирэхийг хориглосон шийдвэр гаргасан
байдаг. Бэрээвэн хийдийн ойр орчим нь боржин чулуун тогтоцтой нарс шинэсэн
ойтой бөгөөд урд талдаа жижиг нууртай. Мөргөлчид Бэрээвэн хийдийг бүтэн тойрч
гороолдог. Мөн ойн жижиг шувууд харах боломжтой. Баазад хоноглоно
Өглөө хийдийг
орхин Онон голын зүгт Хорхоногийн хөндийг уруудан аялах болно. Замдаа Биндэр,
Батширээт, Өмнөдэлгэр гурван сумын зааг нутгийн тахилгат Биндэр овоо болон
эртний дурсгалт Өглөгчийн хэрэм, Рашаан хад, Монголын нууц товчоонд гардаг
Хулдгар хун зэрэг газрыг үзнэ. Мөн Хурхын хөндийн ховор шувууд тааралдах боломжтой.
Орой Онон голын хөвөөнд очиж хоноглоно. Галын наадам хийж болно. Майханд
хоноглоно. Нутгийн айлаар зочилж ахуй амьдралтай танилцана. (Энэ өдөр Өглөгчийн
хэрэмийн урд байх Өглөгчийн хэрэм эко бааз дээр хоноод маргааш аяллаа
үргэлжлүүлж Биндэр сумын Нарсан ойн хүрээлэн, Яргуй хавцал, Их хуралдай
цогцолбор зэргийг үзээд жуулчны бааз эсвэл зочид буудалд хонох боломжтой)
Энэ өдөр Биндэр
сумын ойроцоох нутгийн түүх соёл, байгалийн дурсгалуудтай танилцана. Чингисийн
тоонот жуулчны баазад очиж хоноглоно
Энэ өдөр
Баян-Адрага суманд байх Дуурлиг нарсны хүннүгийн булш, Хатадын дурсгалтай
танилцаад Онон голыг гүүрээр гарч Дадал сумын 3 нуурын Амралтанд очиж
хоноглоно. Хажуу булаг Чингисийн хөшөө Балж гол, Бодачирын эмбүүл, Гэнэнпил
хатны гэрийн буйр зэргийг үзэж сонирхоно. (Энэ өдөр мөн Баян адарга сумын
дэргэд байрлах Дуурлиг баазад хонох боломжтой. Нарсан ойгоор алхах амрахад
таатай. Хэрэв Баян-Адарга суманд хоновол маргааш нь өдөр нэмэгдэж Дадал сум
хүрч хононо.)
Энэ өдөр Норовлин
сумын Шихихутаг цогцолбор, Батноров сумын Тэнгэрийн андгай хөшөөт цогцолбор,
Бэрхийн далд уурхайн музей үзээд Чингис хотод хүрч зочид буудалд хононо. Мөн
аймгийн шинэ музей үзэх боломжтой. (Энэ өдөр Тэнгэрийн андгай хөшөөт
цогцолборыг үзэж сонирхоод Батноров сумын дэргэд байх Талын түмэн адуу кемпед
хоноглох, морь унах, малчин ахуй амьдрал, тайга нохойн соёлыг судлах
боломжтой)
Өглөөний цайны дараа Хэрлэн голын хөндийгөөр зорчин Улаанбаатар хот руу буцна. Нийслэл хотод ирснээр хотын зүрхэн хэсэг болох Сүхбаатарын талбайгаас эхэлж, Төрийн ордон болон Чингис хааны хөшөөг сонирхоод, шууд Гандантэгчэнлин хийд рүү очиж Монголын буддын шашны соёлтой танилцаарай. Үд дунд төв замын дагуух ресторануудад монгол хоол (бууз, хуушуур) амтлаад, үргэлжлүүлэн Монголын Үндэсний музейгээр зочилж нүүдэлчдийн түүхийг товчхон харах боломжтой. Үдээс хойш "Говь" эсвэл "Кашмер" дэлгүүрээр орж ноолууран бүтээгдэхүүн сонирхоод, оройн бүрэнхийд Зайсан толгой дээрээс хотын гэрлэн чимэглэлийг тольдон нэг өдрийг өнгөрүүлнэ.
Таныг буцах
нислэг хүртэл чөлөөт цагтай байх бөгөөд товлосон цагт манай байгууллагын жолооч
таныг нисэх онгоцны буудалд хүргэж өгснөөр аялал өндөрлөнө.
Included Activities
What's Included
Included
- check Тээвэр
- check Мэргэжлийн хөтөч, туршлагатай жолооч
- check Байр
- check Үзвэр үйлчилгээ, аяллын хөтөлбөрт багтсан үйл ажиллагаа
Not Included
- close Олон улсын болон дотоод нислэг
- close Даатгал
- close Хувийн хэрэглээ (ундаа, нэмэлт хоол, бэлэг дурсгал)
- close Нэмэлт үйлчилгээ (морь унах, завь, тусгай тур г.м)