Хязгааргүй талын жигүүртнүүд: Шувуу ажиглах аялал
arrow_back All Trips
Copied!
Photography Tours

Хязгааргүй талын жигүүртнүүд: Шувуу ажиглах аялал

schedule 18 Days / 17 Nights groups Max 12 Pax terrain Moderate wb_sunny June to September location_on Ulaanbaatar

Trip Overview

Энэхүү 18 хоногийн онцгой аялал нь шувуу ажиглагчид, байгалийн гэрэл зурагчид болон зэрлэг амьтан сонирхогчдод зориулсан Монгол орны баруун хязгаараар хийх мэргэжлийн түвшний экспэдишн юм. Аялал нийслэл Улаанбаатар хотоос эхэлж, Алтайн сүрлэг уулс, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн нуур, цөөрөм болон нүүдэлчдийн өвөрмөц соёл дундуур үргэлжилнэ. Та энэхүү аяллын явцад дэлхийд ховордсон жигүүртнүүдийг ажиглаад зогсохгүй, Төв Азийн онгон зэрлэг байгалийн гүнд нэвтэрч, аргаль, янгираас эхлээд алдарт Тахь адуу хүртэлх ховор амьтдыг байгалийнх нь орчинд харах ховорхон боломжийг олж авах болно. Аялал хээр тал, өндөр уул, говь цөл хосолсон олон төрлийн биомыг хамрах бөгөөд майханд байрлан байгальтайгаа илүү ойр байх боломжийг олгоно. Аяллын төгсгөл хэсэгт Хустайн нуруунд зочилж, дэлхийн цорын ганц зэрлэг адуу болох Тахийн сүргийг ажигласнаар таны 18 хоногийн адал явдал Улаанбаатар хотод амжилттай өндөрлөнө.

Онцлох хэсгүүд

  • Ховор жигүүртний диваажин: Хар-Ус нуур болон Увс нуурын сав газарт дэлхийд ховордсон цагаан толгойт нугас, хээрийн галуу, усны нөмрөг бүргэд зэрэг олон зуун зүйл шувуудыг ажиглах.

  • Бүргэдийн ангийн соёл: Казах бүргэдчин айлд зочилж, олон зуун жил уламжлагдаж ирсэн шувуулахуйн соёл болон нүүдэлчин ахуйг ойроос мэдрэх.

  • Зэрлэг амьтдын мөрөөр: Хар Ямаат ууланд аргаль угалз, янгир ямааг байгалийнх нь орчинд дурандаж, гэрэл зурагт буулгах.

  • Дэлхийн байгалийн өв: ЮНЕСКО-гийн дэлхийн өв болон Рамсарын конвенцид бүртгэгдсэн Увс, Ачит нууруудын давтагдашгүй экосистемтэй танилцах.

  • Зэрлэг адуу Тахь: Хустайн байгалийн цогцолбор газарт тахь сэргээн нутагшуулсан туршлагатай танилцаж, хээр талын гоо үзэсгэлэнг бишрэх.

  • Байгаль дахь байршил: Алтайн сүрлэг уулсын бэлд майхантай хоноглож, одод түгсэн говийн тэнгэрийг тольдон, жинхэнэ зэрлэг байгалийн амар амгаланг мэдрэх.

map

Day-by-Day Itinerary

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ирнэ. "Чингис хаан" олон улсын нисэх буудалд хөтөч, жолоочтойгоо уулзаж, зочид буудал руугаа шилжинэ. Ирсэн цагаасаа хамааран хотын товч аялал хийх боломжтой. (Өглөө, үдийн болон оройн зоог) Хоноглох: Зочид буудалд

Ховд хот нь аймгийн төв төдийгүй баруун Монголын үйлдвэрлэлийн томоохон төв юм. Хотын товч аялал хийнэ. Орон нутгийн музейгээр зочилж геологийн олдворууд, янгир, ирвэсийн арьс, үндэстэн ястны хувцас хэрэглэл үзэж сонирхоно. Мөн Манжийн үеийн тууриар зочилж, дараагийн өдрүүдийн хүнсээ базаана. (Өглөө, үдийн болон оройн зоог) Хоноглох: Зочид буудалд

Ховд хотоос 28 км зайд орших Хар-Ус нуур руу хөдөлнө. Энэхүү нуур нь Монголын хоёр дахь том цэнгэг усны нуур бөгөөд 260 гаруй зүйл шувуу (усны нөмрөг бүргэд, цагаан дэглий, хээрийн галуу гэх мэт) болон 4 зүйл загастай. Энд бид 2 хоногийн турш шувуу ажиглаж, майханд хоноглоно. (Өглөө, үдийн болон оройн зоог) Хоноглох: Майханд

Дараагийн 2 өдөр шувуу ажиглах цэг бол Хар-Ус нуурын хотгорт орших Жаргалант Хайрхан уул юм. Энд дэлхийд ховордсон Идлэг шонхор, Цөлийн зана, Тас, Алтайн хойлог болон Монгол богширго зэрэг шувуудыг харах боломжтой. (Өглөө, үдийн болон оройн зоог) Хоноглох: Майханд

Баруун Монголд ирсэн хүн бүр бүргэдээр ан хийх эртний уламжлалтай заавал танилцах ёстой. Казах бүргэдчин айлд зочилж, бүргэд сургах болон нүүдэлчин ахуйн талаар мэдлэг олж авна. Сүрлэг Цамбагарав уулын бэлд бүргэдээ барьж морь унасан анчдын гайхалтай гэрэл зургийг буулгах боломжтой. (Өглөө, үдийн болон оройн зоог) Хоноглох: Казах айлын гэрт

Толбо нуур нь цэнгэг устай бөгөөд олон тооны гангар хун, хээрийн галуу, ангир зэрэг усны шувуудын нүүдлийн чухал зогсоол болдог. (Өглөө, үдийн болон оройн зоог) Хоноглох: Майханд

Ачит нуур болон Ховд голын дагуух Дэвэлийн арал нь байгалийн нөөц газар бөгөөд олон улсын Рамсарын конвенцид бүртгэгдсэн байдаг. Энд ховордсон хээрийн галуу, тоодог, усны нөмрөг бүргэд, идлэг шонхор зэрэг шувуудыг 2 хоногийн турш ажиглана. (Өглөө, үдийн болон оройн зоог) Хоноглох: Майханд

Бөдмөрөн сумын нутагт орших Хар Ямаат уулыг зорино. Энэ уул нь янгир ямааны эх нутаг гэгддэг бөгөөд энд бид Аргаль угалз, Янгир харах боломжтой. (Өглөө, үдийн болон оройн зоог) Хоноглох: Майханд

Үүрэг нуурын орчимд дэлхийд ховордсон хээрийн галуу, усны нөмрөг бүргэд болон идлэг шонхор нутагладаг. Евразийн хээр тал, говийн биомын онцлог шувууд энд бий. (Өглөө, үдийн болон оройн зоог) Хоноглох: Майханд

Увс нуур нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн, шувууд өндөглөх, хооллох таатай орчин юм. Энд дэлхийд ховор цагаан толгойт нугас, хээрийн галуу, усны нөмрөг бүргэд, хээрийн бүргэд зэргийг ажиглана. (Өглөө, үдийн болон оройн зоог) Хоноглох: Орон нутгийн буудал эсвэл гэр баазад

Нисэх буудлаас зочид буудал руу шилжинэ. (Өглөө, үдийн болон оройн зоог) Хоноглох: Зочид буудалд

Зэрлэг адуу болох Тахийг сэргээн нутагшуулсан Хустайн нурууг зорино. Энд 169 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг тул шувуу ажиглахад нэн тохиромжтой. (Өглөө, үдийн болон оройн зоог) Хоноглох: Хустайн гэр баазад

Улаанбаатар руу 100 км хатуу хучилттай замаар явна. Замдаа шонхор, элээ зэрэг махчин шувуудыг харах боломжтой. Хотод ирээд чөлөөт цаг гаргаж, хотын шувуудыг ажиглана. (Өглөө, үдийн болон оройн зоог) Хоноглох: Зочид буудалд

Нисэх буудал руу хүргүүлж, Монгол орноос мордоно. (Өглөөний цай)

You May Also Like