Дэлхийн энергийн төвөөр: Хамрын хийдийн 4 өдрийн аялал
arrow_back All Trips
Copied!
Cultural Experiences

Дэлхийн энергийн төвөөр: Хамрын хийдийн 4 өдрийн аялал

schedule 4 Days / 3 Nights groups Max 12 Pax terrain Easy wb_sunny May to October location_on Ulaanbaatar

Trip Overview

Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газрууд болон Үндэсний музейгээр танилцсанаар эхэлж, орой нь галт тэргээр говийг зорин хөдөлнө. Сайншанд хотод ирснээр Догшин ноён хутагт Данзанравжаагийн үлдээсэн соёлын арвин өв, говийн амьтдын ховор олдворуудтай танилцаж, тэмээчин айлын зочломтгой занг мэдэрнэ. Аяллын гол цөм нь Хамрын хийд болон Шамбалын орон байх бөгөөд энд та бие сэтгэлээ ариусган, байгалийн хүчит энергиэр өөрийгөө цэнэглэх болно. Түүнчлэн "Хүслийн уул" хэмээгддэг Хар ууланд мөргөж, Бүрдэний элсэн манхны үзэсгэлэнт баянбүрдээр аялснаар таны аялал амжилттай өндөрлөж, Бээжин чиглэлийн галт тэргээр дараагийн адал явдалдаа мордох юм.

Онцлох хэсгүүд:

  • Гандантэгчилэн хийд ба Мэгжид Жанрайсиг: Буддын шашны томоохон төвд зочилж, дэлхийн хамгийн өндөр дотор байрлах босоо бурхны сүр хүчийг харах.

  • Дэлхийн энергийн төв (Шамбалын орон): Хүн бүрийн очихыг хүсдэг, энергийн маш их хуримтлалтай Хамрын хийдийн бүс нутагт бие сэтгэлээ ариусгах.

  • Ноён хутагт Данзанравжаагийн өв: 19-р зууны Монголын соён гэгээрүүлэгч, их зохиолчийн ховор нандин үзмэрүүд болон түүхэн дурсгалт газруудаар аялах.

  • Хан Баянзүрх (Хүслийн уул): Нутгийн иргэдийн шүтээн болсон, хүсэл бүхнийг биелүүлэгч хэмээн алдаршсан Хар ууланд мөргөж, байгалийн үзэсгэлэнг тольдох.

  • Бүрдэний элс ба 108 булаг: Говийн элсэн манхан дунд орших үзэсгэлэнт баянбүрд, 108 булгийн байгалийн гайхамшгийг бишрэх.

  • Галт тэрэгний аялал: Монголын говь нутгийн уудам тал дундуур олон улсын чиглэлийн галт тэргээр зорчиж, өвөрмөц мэдрэмж авах.

map

Day-by-Day Itinerary

Улаанбаатарт ирсний дараа зочид буудалдаа байрлан амрах боломжтой. Хотын аяллаар Гандантэгчилэн хийд, Чулуун зэвсгийн үеэс 21-р зуун хүртэлх Монголын соёл, Буддын шашны түүхийг харуулсан Монголын Үндэсний музей, болон Сүхбаатарын талбайтай (Чингис хааны талбай) танилцана. Гандантэгчилэн хийдэд зочилсноор сүсэгтэн олны мөргөл, лам нарын ном хурахыг харж, дэлхийн хамгийн том дотор байрлах босоо бурхан болох Мэгжид Жанрайсиг болон бусад өвөрмөц хийцтэй сүм дугануудыг үзэх болно. Оройн 21 цагийн орчимд галт тэрэгний буудал руу шилжиж, Сайншанд хотын чиглэлд хөдөлнө. (Үдийн болон оройн зоог)

Өглөөний 07 цагийн орчимд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод хүрэлцэн ирнэ. Тус хот нь БНХАУ-тай хиллэдэг стратегийн чухал байршилтай, Монголын гол төвүүдийн нэг юм. Жолооч таныг угтан авч, зочид буудалд хүргэн өглөөний цайгаа ууна. Буудалдаа амарч байгаад хотын аялалдаа гарч, Орон нутгийн музей болон Данзанравжаагийн музейгээр зочилно. Үүний дараа тэмээчин айлд зочлох хөтөлбөртэй. (Өглөө, үдийн болон оройн зоог)

  • Сайншанд музей: Энд говийн амьтдын чихмэл, далайн дун болон тэнгисийн олдворууд (Дорноговь аймаг эрт цагт далайн ёроол байсан), үлэг гүрвэлийн яс зэрэг арвин цуглуулга бий. Түүхийн хэсэгт 1921 ны хувьсгалын баатар Манзавын тухай түүхэн дурсгалууд хадгалагддаг.

  • Данзанравжаагийн музей: Монголын алдарт соён гэгээрүүлэгч, зохиолч, хөгжмийн зохиолч, зураач, оточ Ноён хутагт Данзанравжаа (1803-1856)-д зориулсан музей. Музейд Хятад, Түвдийн удирдагчдаас ирүүлсэн бэлэг, түүний жүжгийн тоглолтод ашиглаж байсан хувцас, 10-р Далай ламаас бэлэглэсэн Бурхан багшийн барималууд болон түүний өөрийнх нь зургууд хадгалагдаж байна. Мөн уламжлалт анагаах ухааны ховор ургамлын цуглуулга бий. Хутагтын хөшөөний өмнөх саванд түүний чандрыг хадгалж байдаг (түүний занданшуулсан бие 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр шатсан байдаг).

Өглөө нь 1820 онд байгуулагдсан Хамрын хийдээр зочилно. Энэхүү хийд нь 1937 онд нураагдах хүртлээ Монголын говийн бүс дэх Буддын шашны Улааны урсгалын соёл, боловсролын чухал төв байсан юм. Сайншанд хотоос урагш 43 км зайд оршдог. Мөн Шамбалын орон гэгддэг Энергийн төвөөр зочилно. Хээр хээрийн зоог барьсны дараа Говийн хамгийн алдартай уул болох Хан Баянзүрх уул буюу Хар уул руу явна. Орон нутгийн иргэд үүнийг "Хүслийн уул" хэмээн нэрийддэг. Хэрэв цаг гарвал хотоос баруун урагш орших Хар уул руу 2-3 цагийн явган аялал хийхийг зөвлөж байна. (Өглөө, үдийн болон оройн зоог)

Өглөөний цайны дараа Догшин ноён хутагт Данзанравжаа шавь нарын хамт ирж бясалгал хийдэг байсан үзэсгэлэнт баянбүрд бүхий Бүрдэний элс рүү явна. Энэ бүс нутагт орших 108 булгийг үзэж сонирхоно. Сайншанд хотод үдийн хоолоо идээд, галт тэрэгний буудал руу шилжинэ. Үдээс хойш Бээжин чиглэлийн галт тэргэнд сууна. (Цагийг дараа нь мэдэгдэнэ). (Өглөө, үдийн зоог)

map

Destinations

hiking

Included Activities

You May Also Like