Монгол Улс бол Төв Азид орших, эртний нүүдэлчдийн өв соёлыг хадгалсан гайхамшигт орон юм. Дэлхийн хамгийн сийрэг хүн амтай, газар нутгийн хэмжээгээр дэлхийд 18-д ордог боловч хүн амын нягтшил хамгийн бага орнуудын нэг бөгөөд уудам тал хээр, сүрлэг уул нурууд, говийн их элсэн манхан, тунгалаг цэнхэр нууруудаараа алдартай. Газарзүйн байршлийн хувьд Азийн төв хэсэгт, ОХУ болон БНХАУ-ын хооронд оршдог, далайд гарцгүй, уудам газар нутагтай улс юм.Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улс дэлхийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн бөгөөд өнөөгийн Монгол орон нүүдэлчний уламжлал, орчин үеийн хөгжил дэвшлийг хамтад нь хадгалж буй өвөрмөц соёлтой улс юм.
Нутгийн хэмжээ: 1,564,116 км²
Байршил: Орос, Хятад хоёр улсын дунд оршдог, далайд гарцгүй орон.
Нийслэл: Улаанбаатар
Хүн ам: ~3.5 сая (2025 он)
Албан ёсны хэл: Монгол хэл (Харьцангуй залуу орон тул Англи, Хятад, Солонгос, Орос хэлээр ярьдаг хүмүүс цөөнгүй)
Шашин: Буддын шашин голлох бөгөөд бага хэмжээний Бөө мөргөл, Христ, Исламын шашинтай хүмүүсч бий