Discover the vast steppes and pristine wilderness of Eastern Mongolia
Зүүн Монгол бол XIII зуунд дэлхийг захирч байсан их эзэн Чингис хааны (Чингис хаан) төрсөн нутаг гэгддэг хүний гар хөл болоогүй, судлагдаагүй, нууцлаг аяллын газар юм. Энэ бүс нутаг нь XIII зууны дэлхийн түүхэнд нэр хүндтэй өндөр уулс, тайгын ой, өргөн задгай тал хээр тал, олон тооны гол мөрөн, нууруудаараа онцлог юм.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу удирдагч Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж, захирч байсан нь бусад эзэнт гүрнийхтэй зүйрлэшгүй амжилт юм. Зүүн Монголоор аялах хамгийн урам зоригтой арга бол Чингис хааны түүхэн замналыг судлах явдал юм. Энэхүү аялал нь өнгөрсөн үеийг өвөрмөц байдлаар харах боломжийг олгож, түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгний өв залгамжлалтай гүн гүнзгий холбогдох боломжийг олгодог.
Аймгууд: Дорнод, Хэнтий, Сүхбаатар.
Байгаль: Хээр тал, намхан уул, уудамтал.
Түүхэн онцлог: Чингис хааны төрсөн нутаг.Дэлүүн Болдог
Дэлүүн
Болдог нь Хэнтий аймгийн Дадал суманд орших, Их Монгол Улсыг үндэслэгч Чингис
хааны төрсөн нутаг хэмээн түүхэнд тэмдэглэгддэг онцгой газар юм. Энд Чингис
хааны хөшөө дурсгал, тахилгат газар, түүхэн дурсгалууд байрладаг бөгөөд
Монголын түүх, үндэсний бахархлыг биеэр мэдрэх боломжийг олгодог. Байгалийн
хувьд уудам хээр тал, тайга хосолсон үзэсгэлэнт бүс нутаг юм. Түүхэн сударт Чингис хааны мэндэлсэн газрыг “Ононы дэлүүн болдог” гэж тэмдэглэсээр ирсэн. Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд Сангажавын Жамъян гүн 1928 онд Онон голын дагуу явж судлаад Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын хойд хөвөөнд “Дэлүүн болдог” байна гэсэн санааг анх гаргажээ. Тэрбээр “зүүн ба баруун хоёр нуурын нэр нийлээд Дэлүүн болдог болсон тул энэ газар мөн” хэмээн үзээд, “Хэнтий уулын баруун өмнө зүгт, Хэрлэн голын баруун талд байх Дэлгэрхан хэмээх уулын өвөрт Дэлүүн өндөр хэмээх битүү модтой нэгэн тарган ухаа байхыг харлаа. Тэр ухааны зүүн урд Хэрлэн голын зүүн талд зүүн өмнөөс нь орсон их замыг “Болдагийн ам” хэмээдэг, тэнд Чингис хаан төрсөн гэж нутгийнхан ярьж байна” хэмээжээ.
Онон-Балж
Онон–Балжийн дархан цаазат газар нь Монголын зүүн хойд хэсэгт орших, экологийн хувьд онцгой ач холбогдолтой бүс нутаг юм. Онон, Балж голын сав газар нь ой тайга, хээр, гол мөрөн хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой бөгөөд зэрлэг ан амьтан, нүүдлийн шувуудын чухал амьдрах орчин болдог. Мөн Чингис хааны амьдрал, түүхтэй нягт холбоотой ариун дагшин нутагт тооцогддог. Хэнтий Дорнод аймгуудын нутагт орших Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт байх багахан хэмжээний нарсан ойг хамгаалах, байгалийн болон түүхийн дурсгалт газруудыг хамгаалах зорилгоор 2000 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Хамгаалалтын захиргаа нь Хэнтий аймгийн Дадал сумын төвд байрладаг. Байгалийн бүс бүслүүрийн шилжилтийн зааг дээр оршдог учраас биологийн төрөл зүйлийн хувьд баян нутаг юм. Хэнтийн нурууны зүүн, Эрээний нурууны баруун төгсгөл, хойноос урагш ойн бүсээс хээрт шилжих зааг, ойт хээр бүхий газарт онцгой сонирхолтой байгалийн үзэмжүүдийг харуулжээ.
Монгол орны Улаан номд орсон дагуур шинэс, Крыловын нарс нь зөвхөн тус газарт тархсан байна. Монгол орны нарсан ой, шинэс, хус бүхий холимог ой тархсан цорын ганц газар бөгөөд энэ нь гол мөрний ус, чийгийн горимыг тогтвортой барих, зохицуулах, хуваарилах ач холбогдолтой юм. Ой тайгын ховор амьтадаас гадна дархан цаазат шувуу болох цэн тогоруу, хар тогоруу, тоодог гэх мэт шувууны олон зүйл байдаг. Онон гол түүний цутгал голуудаар дугуй амтан, голын хавч, дагуурын сувдан хясаа гэх мэт ховор өвөрмөц зүйл амьтад байдаг. Агнуурын ач холбогдолтой олон зүйл загас байдгаас Амар мөрний хилим загас нь дархан цаазтай. Бараан хандгай, баданга хүдэр, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, нохой зээх, шилүүс, бараан хэрэм, улаан ойсог, чандага туулай, умрын сарсаахай гэх мэт амьтад бий. Мөн дорнод Азийн олон зүйл амьтан байдаг онцлогтой. Тухайлбал, дагуур номин, дагуур зараа, дагуур зурам, нохой илбэнх, бор харх, ширгийн оготно гэх мэт. Онон-Балжийн байгалийн цогцолбор газар нь түүх соёлын дурсгалаар баялаг бөгөөд ялангуяа эзэн богд Чингис хааны түүхтэй холбоотой газрууд нилээд бий.
Чойбалсан хот
Чойбалсан хот нь Дорнод аймгийн төв, Монгол Улсын зүүн бүсийн соёл, эдийн засгийн чухал зангилаа хот юм. Хотод түүх, соёлын дурсгалт газрууд, музей, орон нутгийн амьдралыг илтгэх зах, үйлчилгээний төвүүд төвлөрсөн байдаг. Чойбалсан хот нь зүүн бүсийн аяллыг эхлүүлэх, үргэлжлүүлэхэд тохиромжтой бааз хот юм. Чойбалсан хот нийслэл Улаанбаатар хотоос зүүн тийш 655 км-д орших бөгөөд хойт талаараа Адуунчулууны нүүрсний уурхай, урд талаараа Хэрлэн гол, баруун, зүүн талаараа жижиг гүвээ толгодоор хүрээлэгдсэн 28,3 мян га талбай бүхий нутагтай, уртаашаа 20 км сунаж тогтсон манай улсын том хотын зэрэглэлд ордог хот юм.
Монгол улсын шинэ үндсэн хуулинд Монгол улсын Засаг захиргааны нэгж аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо байна гэж заасны дагуу 1994 оны 7 дугаар сарын 1-нд Чойбалсан хот нь Хэрлэн сум болон зохион байгуулагджээ.
Чойбалсан хот нь засаг захиргааны нэгж Хэрлэн суманд харъяалагддаг ба Хэрлэн сум 10 багтай, 12,0 мянган өрх, 41,7 мянган хүн амтай, нийт хүн амын 48 хувь нь төвлөрсөн хангамжтай орон сууцанд амьдардаг юм.
Мэнэнгийн тал
Мэнэнгийн тал нь Азийн хамгийн уудам тэгш талуудын нэг бөгөөд Монголын зүүн хээрийн байгалийн гайхамшгийг бүрэн илэрхийлдэг. Хязгааргүй мэт үргэлжлэх ногоон тал, хөх тэнгэртэй нийлсэн хаяа, зэрлэг ан амьтан, нүүдэлчдийн ахуй амьдрал нь жуулчдын сэтгэлийг татдаг. Нар мандах, жаргах үеийн Мэнэнгийн талын дүр зураг нь гэрэл зураг, байгаль сонирхогчдын
заавал үзэх ёстой байршлуудын нэг юм. Дорнод Монголын өргөн уудам тал нутгийн дунд орших Мэнэнгийн тал нь манай орны хамгийн том тэгш тал юм. Талын гадарга жигд, налуу нь 10 м/км-ээс хэтэрдэггүй. Мэнэнгийн тал нь Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэн 600 м өндөрт оршдог.
Бэлчээрийн ургамал зээр, чоно болон ховор ан амьтад ихтэй, дэлхий дээрх байгалийн төрхөө хадгалан үлдсэн том тал билээ. Мэнэнгийн тал нь Нөмрөг, Халх голын сав газартай хил залгаа орших жижиг дов толгодуудтай хялгант хээр бүхий уудам газар юм.
Мэнэнгийн тал бол цагаан зээрийн гол бэлчээр нутгийн нэг бөгөөд энд жил бүр олон зуугаараа сүрэглэсэн цагаан зээр ирж өвөлждөг. Олон наст үржил шимт үетэн ургамлууд зонхилсон хялганат хээрийн өвсөн далай мэт үзэсгэлэнт байдлыг Мэнэнгийн талаас харах боломж бүрджээ. Унаган төрхөө харьцангуй хэвээр хадгалан үлдсэн хялгант хээр түүний салшгүй хэсэг болох цагаан зээрийн их сүргийг хамгаалах нь дэлхий дахинд их ач холбогдолтой.
Хөх нуур
Хөх нуур нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн Харзүрх уулын өвөрт 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ нутаг нь түүхийн хувьд маш онцгой чухал газар юм. Хөх нуурын хөвөөнөө 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилсөн их түүхтэй. Нуурын эрэг дээр Чингис хааны мэдэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө байх бөгөөд түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр дурсгалыг байрлуулсан байдаг. Хөх нуур нь Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон–Балжийн сав газарт орших байгалийн үзэсгэлэнт цэнгэг уст нуур юм. Тунгалаг хөх өнгөөрөө нэрлэгдсэн энэхүү нуур нь ой тайга, уудам хээр хосолсон тайван орчинд байрладаг бөгөөд байгальд ойр, нам гүм аяллыг эрхэмлэгч жуулчдад нэн тохиромжтой. Нуур орчмын байгаль нь зэрлэг ан амьтан, нүүдлийн шувууд элбэгтэй, гэрэл зураг, алхалт, амралт зугаалгад тохиромжтой. Мөн Хөх нуур нь Чингис хааны төрж өссөн нутагтай ойр оршдог тул түүх, соёлын аялалтай хослуулан үзэх боломжтой онцлог байршил юм.
June to September