Nomadic Life

Монголын нүүдэлчин ахуйтай танилцах 3 өдрийн аялал

Элсэн манхан, зэрлэг адуу, жинхэнэ нүүдэлчин ахуйг нэг дор. Монголын байгалийн зэрлэг төрх ба уламжлалт амьдралыг биеэр мэдрэх онцгой аялал

Eastern Mongolia
5-7 days
Moderate

Trip Overview

Нүүдэлчин ахуй, элсэн манхан, зэрлэг адуу. Элсэн Тасархай нь ой, хээр, элсэн манхан нэг дор оршдог байгалийн өвөрмөц тогтоц бүхий бүс юм. Энд аялагчид тэмээ унан, элсэн манхнаар аялах замаар Монголын говийн уудам, нам гүм орчныг мэдэрч, байгальтайгаа илүү ойр харилцах боломжтой. Хустайн байгалийн цогцолбор газар нь дэлхий дээрх цорын ганц зэрлэг адуу болох Тахь-ийг байгальд нь нутагшуулсан, олон улсын ач холбогдол бүхий хамгаалалттай бүс юм. Аялагчид энд хөтөчтэйгээр тахийг байгалийн жамаар нь ажиглах, тал нутгийн жинхэнэ зэрлэг төрхийг харах ховор боломжийг олж авна. 



Гэрт(yurt) зочлох нь аялагчид Монголын уламжлалт нүүдэлчдийн амьдрал, ахуй соёл-той танилцаж, монгол гэр барих арга, сүү цагаан идээ боловсруулах, ардын тоглоом, урлагийн тоглолт үзэх боломжтой. Энэ нь аяллын хамгийн соёлын үнэ цэнтэй, дурсамжтай хэсэг болдог.


🗓️ 3 өдөр / 2 шөнө Маршрут:

Улаанбаатар хотын аялал → Элсэн Тасархай (1 шөнө)

Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм. Төв зам элсэн манханг хоёр хувааснаар өмнөд хэсэг нь Монгол элс, хойд хэсэг нь Хөгнө Тарнын элс гэж нэрлэгддэг. Тарнын голын нөлөөгөөр тогтсон элсний чийгэнд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Хойд талд нь Хөгнө хаан хэмээх хадат уул, урд талд нь  Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино. Элсэн толгод нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уулын орчимд хамгийн өргөн буюу 9-10 км тархсан байдаг. 


Элсэн Тасархай→ Хустайн байгалийн цогцолбор

Хустай байгалийн цогцолборт газар (ХБЦГ) нь төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт, Улаанбаатар хотоос баруун тийш 70 орчим км-т, дорнод уртрагийн 105’40-106’37, умард өргөрөгийн 47’35-47’52-т оршдог. УИХ-ын 1993 оны 83 дугаар тогтоолоор Хустайн нурууны 50 мянган га газрыг Байгалийн нөөц газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтанд авч, 1998 онд УИХ-ын 115 дугаар тогтоолоор хамгаалалтын зэргийг ахиулж Байгалийн цогцолборт газар болгосон. ХБЦГ нь 2002 онд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын дархан газрын сүлжээнд (UNESO-the Man and the biosphere program) хамрагдсан.



Хустай нь дэлхийн хамгийн их тахьтай нутаг: Хустай төв нь ХБЦГ-ын экосистемийг хамгаалахын зэрэгцээ дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адуу тахийг (Equus przewalskii) эх нутагт нь амжилттай нутагшуулж байна. Өнгөрсөн зууны дунд үеэс эх нутагтаа устаж үгүй болсон тахийг эргүүлэн нутагшуулах хөтөлбөрөөр 1992 оны 6-р сарын 5-нд анхны 15 тахийг авчирсан нь эдүгээ өсч үржсээр 2013 оны байдлаар 300 гаруй толгойд хүрчээ. Хустай төв нь сэргээн нутагшуулж буй тахийн дасан зохицолт, биологи, экологи, зан араншинг судлахаас гадны дотоод гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудтай хамтран экосистемийн нэлээд өргөн хүрээтэй судалгаа хийдэг.




Хустайн байгалийн цогцолбор→ Mongol Nomadic camp (1 шөнө)


Mongol Nomadic camp→ Улаанбаатар буцах

Үйл ажиллагаа:  Элсэн тасархайд тэмээ унах Хустайд зэрлэг адуу (Тахь) ажиглах Mongol Nomadic-д уламжлалт нүүдэлчдийн амьдрал үзэх, тоглолт үзэх

Байр: Элсэн тасархай (1 шөнө) Mongol Nomadic camp (1 шөнө)

Хоол: Өдөр бүр 3 хоол

📌 Онцлох зүйлс: Тахь , элсэн дундах адал явдал Нүүдэлчдин ардын амьдралтай танилцах

Trip Details

Duration

5-7 days

Difficulty

Moderate

Location

Eastern Mongolia

Best Time to Visit

June to September

Ready to Start Your Adventure?

Contact us to customize this trip or get more information

Contact Us View More Trips