Trip Overview
Хөвсгөл нуур нь Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн үнэ цэнтэй бүсүүдийн нэг бөгөөд онгон дагшин байгаль, тэнгэрийн хөх цэнгэг усаараа дэлхийд танигдсан онцгой аяллын чиглэл юм. Энэхүү нуур нь цэвэр агаар, нам гүм орчин, байгалийн төгс зохицлыг бүрдүүлсэн тул хотын стресс, хурдацтай амьдралаас түр холдож, бие сэтгэлээ бүрэн амраах боломжийг аялагчдад олгодог.
Хөвсгөл нь зөвхөн байгалийн үзэмж төдийгүй аялагчийн сэтгэл хөдлөлийг өдөөдөг туршлагаар ялгардаг бөгөөд нуурын эрэг дагуу завиар аялах, морь унах, ой тайгаар алхах, нутгийн иргэдийн ахуй соёлтой танилцах зэрэг үйл ажиллагаа нь жуулчдад жинхэнэ “slow travel” мэдрэмжийг төрүүлдэг. Тэнгэр, ус, ой гурвын огтлолцол болсон энэ бүс нь гэрэл зураг, эко аялал, wellness чиглэлийн аялалд нэн тохиромжтой бөгөөд дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг тогтмол татсаар байна.
Аяллын маршрут:
Улаанбаатар (1 шөнө) → Амарбаясгалант хийд (машинаар) → Хөвсгөл нуур (2 шөнө) → Улаанбаатар (нислэгээр буцах)
Өдөр 1:
Улаанбаатар
Ирэх, хотын аялал эсвэл амралт
Байрлах газар: Зочид буудал
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Өдөр 2:
УБ → Амарбаясгалант хийд машинаар аялж хийд үзэх
Oройгүй сүмийн нууц буюу Амарбаясгалант хийд
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Цагаан толгойн сангийн аж ахуйн төвөөс баруун хойш 40 гаруй километр зайд нэгэн хийд бий. Энэ хийд үзэсгэлэнт Бүрэнхан уулын өвөр, Ийвэн голын хөвөөнд байдаг. Бурхан номын амирлангуйн орон болсон тус хийдийг Амарбаясгалант гэж нэрлэдэг билээ.
Уул ус, ургамал, жимс, цэцэг дэлгэрсэн энэхүү үзэсгэлэнт газар байгалийн нүдийг олж Амарбаясгалант хийдийг барьсан байдаг. Тус хийд нь дөрвөн талаараа битүү модоор бүрхэгдсэн өндөр уулсаар хүрээлэгдэн оршино. Хэлмэгдүүлэлтийн үед хийдийн лам хуврагуудыг хилсээр устган үгүй хийсэн боловч, хийдийг ногоон малгайтнууд нураан, буулгаж чадаагүй юм.
Сүсэг бишрэл үгүй ногоон малгайтнууд Амарбаясгалантыг нураах үүрэг аван очсон боловч учир үл мэдэгдэх шалтгаанаар халуурч,нүдэнд нь элдэв сүг, сүнс харагдан, гар, хөлийнх нь шөрмөс татаж арга буюу чимээгүйхэн буцсан гэнэ билээ. Энэ цагаас хойш тус хийдийг оролдолгүй зөнд нь орхижээ.
Нутгийн ард олон Амарбаясгалант хийдийг Өндөр Гэгээний догшин сахиус дөрвөн Махаранз сахин хамгаалж байдаг гэж ярьдаг юм билээ. Хийдийн ойр орчимд зуны улиралд бороо хур тасралтгүй орно. Ширүүн мөндөр ороход нэг ч ширхэг мөндөр хийдийн хашаанд унахгүй.
Аадрын үүл хийдийн дээр очоод хуваагдан задарч хийдийг тойрон мөндөр ордог нь сонин. Цэцэг, жимс алаглан ургах нь Өндөр Гэгээний сахиусын үр нөлөө гэдэгт нутгийн хүмүүс итгэдэг. Энэ хийдийг барих болсон шалтгаан нь монголчуудыг шарын шашны үзэл номлолоор номхон хүлцэнгүй байлгах, сэтгэхүйн харанхуй мунхагийн хүлээсэнд баглах гэсэн манжийн төрийн далд бодлогын нэг байлаа.
Манжийн Энх-Амгалан хаан болон түүний төрийн бодлогын үүднээс монголчуудын дотор буддын шашны нэгэн урсгал болох шарын шашныг дэлгэрүүлэхийн тулд Амарбаясгалант хийдийг байгуулсан гэдэг. Хийдийн гэрэлт хөшөөний бичигт "Найралт төрийн тавдугаар онд 1727 онд зарлигаар элч гарган арван түмэн лан мөнгийг өгч илгээв" гэжээ. Мөн Өндөр Гэгээний суух Их хүрээг Ийвэн голын хөвөөнд байгуулахаар боллоо. Их хийд үйлдэж тэнгэр тэтгэсний тэргүүн он 1736 онд хийдийг үйлдэн төгсгөв" гэсэн байна. Хийдийн талаар олон хууч яриа, домог бий. Сүм хийд барих шинжээчид газар орныг судлан шинжин явж байгаад Ийвэн голын хөвөөнд хонь хариулж явсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэдтэй таарчээ.
Шинжээчид хийд барих гэж яваа зорилгоо танилцуулахад, нөгөө хоёр хүүхэд учир, зүггүй шоолон инээжээ. "Уйлсныг бүү асуу. Инээснийг асуу гэдэг. Та хоёр юунд шоолон инээлдэв" хэмээн асуулж л дээ.
Тэгэхэд хүү, охин хоёр 'Тэр сүм, хийд гэдэг чинь хулганы хөеө, шувууны сангас болдог газар биз дээ" гэсэн гэнэ. Шинжээчдийн ахлагч энэ хүүхдүүдийн ярьж байгааг хийд барихдаа анхаарах хэрэгтэй юм байна. Манжийн хааны хийд барих зарлигыг гутаан доромжилсон учир дариу цаазалбал зохионо гээд тэдний амийг егүүтгэн хороожээ. Ийнхүү Амар, Баясгалан нэртэй хүү, охин хоёрыг хөдөөлүүлсэн тэр газрын лус савдгийг аргадан гүрэн ном уншин ариусгажээ. Улмаар тус газар Амарбаясгалант хийдийг барьсан гэнэ. Хийдийг барихдаа хоёр хүүхдийн хэлж, ярьсныг санан ажилдаа хэрэгжүүлсэн аж.
Сүмийн суурийг хулгана, зурам ухахгүй, дээврийг шувуу сууж сангас болгохгүй байх байдлаар бүтээсэн түүхтэй гэнэ. Хийдийн хурал, номын хоёр давхар гол сүмийг оройгүй, тэнгэр харагдаж байхаар төлөвлөн барьсан байна. Оройгүй сүмийн голд том хөндий багана байх бөгөөд дээвэрт буусан цас, борооны ус түүн руу цутган, хийдийн суурин доогуур байрлуулсан хоолойгоор дамжин Ийвэн гол руу орно. Цас борооны ус зайлуулах хөндий баганы дотор талыг цайр, хар туглагаар бүрсэн нь он удаан жилийн цаг хугацааг даван туулахөнөмөнхийнэдэлгээтэй болгожээ. Хэлмэгдүүлэлтийн хар бараан он жилүүдээс хойш тус хийд хайхрах эзэнгүй орхигдсон байлаа.

Байрлах газар: Гэр буудал
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Өдөр 3:
Амарбаясгалант → Хөвсгөл нуур
Үзэсгэлэнт байгалиар дайрч Хөвсгөл рүү хүрэх
Хөвсгөл нуур
Хөвсгөл нуурын ай сав бүхий байгалийн цогцолбор газрыг 1992 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд нийцүүлэн дэлхийн байгалийн цогцолбор газрын ангилалд оруулжээ. Хөвсгөлийн ай савд 59 зүйлийн хөхтөн амьтан, 244 зүйл шувуу, 750 зүйл ургамал байдаг. Ургамлын 60 орчим төрөл нь эмийн ургамал байдаг. Ой тайгад нь булга, ойн солонго, нохой зээх, шилүүс, хүдэр, хандгай, хүрэн баавгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хэрэм, хадны суусар, өмхий хүрэн, мануул, хярс, ирвэс, үнэг, чоно, цаа буга, аргаль, янгир зэрэг амьтад амьдардаг. Гангар хун, явлаг сар, Алтайн хойлог, итэсгэн цахлай, хар тоншуул, сондор гургалдай, Монгол болжмор, ятга шаазгай, дагуурын ятуу зэрэг Улаан номонд нэн ховор гэж тэмдэглэгдсэн шувууд бий. Хөвсгөлийн ай сав газрын 28 хувийг ой мод эзэлдэг бөгөөд 255 420 га талбайг хамран улиангар, хавтага навчит хус, анхилуун улиас, сибирийн гацуур, сибирийн шинэс, эгэл нарс, сибирийн хуш, сибирийн жодоо ургадаг.
Хөвсгөлийн ай сав газрын тайгад өөрсдийгөө уйгар хүмүүс гэж нэрлэх Цаатангууд амьдардаг. Тэдний уугуул нутаг нь Монгол шарын даваа, Шишгэд гол болох юм. Хөвсгөлийн их тайгад 4 улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг. Цаатангууд бол тува угсааны монголжсон урианхай нар бөгөөд Тувагаас нүүдэллэн ирж Хөвсгөлийн тайгад суурьшсан гэж түүхчид үздэг. Цаатангууд өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх өвөрмөц арга барилтай үндэсний цөөнх бөгөөд тэд уйгар хэлтэй. Бөөгийн шашин шүтнэ. Аж төрөх гол арга нь бол цаагаа маллан, түүнийхээ ашиг шимийг хүртэж ан гөрөө хийж амьдардаг. Тэд хасах 31-50 хүртэлх хүйтэн цаг уурын хүнд нөхцөлд амьдардаг. Цаатангуудын хувьд өөрсдийн бичмэл түүх гэж байхгүй, уламжлалт зан заншил нь алдагдаж байгаа гэж судлаачид үздэг. Тэдний амьдралын салшгүй нэг хэсэг болох цаа бугын тоо толгой цөөрч, өвчинд нэрвэгдэж, бие нь нилээд давжаарсан зэрэг нь цаатангуудын амьдралын түвшинг бууруулах, улмаар амьдралын уламжлалт хэв шинжээ алдахад нөлөөлж байна.
Хөвсгөл нуур: Одоогоос 7 сая орчим жилийн өмнө үүссэн нуур. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан, Мөрөн хотоос хойш 101 километрт оршино. 2760 ам километр талбайтай, 34-36 километр өргөн, 136 километр урт, 262 метр гүн нуур бөгөөд далайн төвшнөөс дээш 1645 метр өндөрт оршдог. Эргийн шугамын урт нь 414 километр, усны нөөцөөрөө Азид хоёрдугаарт ордог. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд нийт 5300 ам километр талбайгаас усжина. Дэлхийн цэнгэг усны 1%-ийг эзэлдэг. Нуурын ёроолын талбайн 70% нь 100 метрээс илүү гүн байдаг. Сибирийн хадран, зэвэг зэрэг 12 зүйл загас амьдардаг. 11 дүгээр сарын сүүлийн хагас гэхэд бүрэн хөлддөг бөгөөд мөсний зузаан 1 метр болдог.
Эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдэх бөгөөд баруун урд талаараа 3000-3200 метр өндөр Хорьдол сарьдагийн нуруу, Баяны нуруугаар хүрээлэгдэнэ. Нуурын хажуу эрэг эгц цавчим байдаг. Зүүн талаараа арай налуу эрэгтэй. Хөвсгөл нуурын баруун талд нь Дархадын хотгорын ай сав оршдог. Дархадын хотгор бол Монголын хамгийн хүйтэн газруудын нэг юм. Хөвсгөл нууранд Модон хүй, Хадан хүй, Далайн хүй, Бага хүй гэсэн 4 арал бий. Эдгээрээс хамгийн том нь “Далайн хүй” арал бөгөөд усны мандлаас 126 метр өндөр, 3 километр урт, 2 километр өргөн, 5.8 ам километр талбайтай, битүү ой модоор хучигдсан байдаг. “Хадан хүй” арал нь өндөр өндөр хясаатай тул шувууд их цугладаг. “Модон хүй” нь онцгой сайхан байгальтай. Усны тунгалагшилт нь 24.5 метр байдаг. Эргийн хаданд хүрлийн үеийн сүг зурагнууд бий.
Хөвсгөл далайн домог: Монгол улс Манж чин улсын эрхшээлд байх үед байгаль нийгмийнхээ баялгийг татвар гувчуурт шавхан өгч Монголын ард түмэн ядарч байв. Энэ үед нуураас татвар авах шийдвэрийг Манжийн хаан гаргажээ. Нутгийнхан түүнээс мултрахын тулд “Хөвсгөл бол нуур биш далай” гэж маргажээ. Далай гэж батлах зүйл юу байна гэхэд нь “Хөвсгөлд 100 гол цутгадаг учраас далай юм” гэжээ. Манж-Хятадын шинжээчид Хөвсгөл нуурын талаар нилээд судалчихсан байсан болохоор 100 гол цутгадаггүйг мэдэх ажээ. Тэгээд нууранд цутгах гол горхийг тоолох өдөр товложээ. Монголын талынхан болзоот өдрийн өмнө уул усаа тахин, сан тавьж судар уншуулж аргалснаар зүсэр бороо оруулжээ. Уулын жалга судаг бүхэн гол горхи болон урсаж зөвхөн нэг хэсэгт тоолоход л 100 давсан тул явж тоолох аргагүй болсон гэдэг. Энэ тухай Манжийн хаанд айлтган Хөвсгөл нуурыг далай болгоод зогсоогүй татвараас чөлөөлсөн гэдэг.

Байрлах газар: Гэр буудал
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Өдөр 4:
Хөвсгөл нуур
Завиар аялах, морь унах, нутгийн аялал
Байрлах газар: Гэр буудал
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Өдөр 5:
Мөрөн → УБ (нислэгээр 1.5 цаг)
Буцах нислэг, аялал дуусна
Өдөр: / 4 шөнө
🛌 Байр:
УБ – 1 шөнө
Амарбаясгалант – 1 шөнө
Хөвсгөл – 2 шөнө
🚗 Замын урт (машинаар): ~850 км
✈️ Нислэг: Мөрөн → Улаанбаатар (~1.5 цаг)
🍽️ Хоол: Өдөр бүр 3 хоол
💡
Онцлох зүйлс:
- Амарбаясгалант хийдийн уран барилга
- Хөвсгөл нуурын тэнгэрийн хөх мандал
- Нутгийн иргэдийн аж ахуйтай танилцах
Аялагчдад өгөх зөвлөмж:
- Дулаан куртик, салхины хамгаалалт
- Явган алхалтын гутал
Нарны тос, малгай
- Камер / дуран
- бэлэн мөнгө