Mountain Trekking

Тэрэлж-Цонжин болдог 3 өдрийн аялал

3 өдөрт байгаль, түүх, хотын соёлыг нэг дор Улаанбаатарын ойролцоох хамгийн алдартай байршлуудаар тайван, тав тухтай аялах боломж

Central Mongolia
2-3 days
Easy

Trip Overview


    Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь Улаанбаатараас богино хугацаанд хүрэх боломжтой, хад асга, ногоон хөндий, гол мөрний уудам бүхий байгалийн төгс орчин юм. Мэлхий хад, Ариун Хавирга (Гүнжийн сүм) зэрэг нь байгаль, шашин шүтлэг, домог түүхийг нэг дор мэдрүүлэх онцгой цэгүүд бөгөөд аялагчдад амралт, тайвшралыг өгдөг. Цонжин Болдогт орших Чингис хааны морьт хөшөө нь дэлхийн хамгийн өндөр морьт хөшөө бөгөөд Монголын түүх, бахархлын бэлгэдэл юм. Хөшөөний доторх музей нь Чингис хааны амьдрал, Монголын эзэнт гүрний түүхийг орчин үеийн хэлбэрээр харуулдаг. Хөшөөний оройгоос тал нутгийг тольдох нь аяллын мартагдашгүй мөч болдог. Аяллын төгсгөлд Улаанбаатар хотын аяллаар дамжуулан Монголын уламжлал, орчин үеийн амьдрал хэрхэн зэрэгцэн оршдогийг мэдрэх боломжтой. Чингисийн талбай, Богд хааны ордон музей, Зайсан толгой зэрэг нь хотын түүх, соёлын гол цэгүүд юм. Онцлох туршлага; Байгалийн цогцолборт газарт амрах Морь, тэмээ унах Амралтын газарт тухтай хоноглох Дэлхийн хамгийн өндөр морьт хөшөөг үзэх Хотын соёлын аялал Фото аялал, контент хийхэд тохиромжтой


Аялалын хөтөлбөр

Хотын амралт + Богд уулын байгаль + Монгол ахуй

🗓️ 2 өдөр / 1 шөнө

 Маршрут:

Улаанбаатар хотын аялал → Тэрэлж (1 шөнө) → Чингисийн хөшөө → Улаанбаатар буцах

 Үйл ажиллагаа:

  • Сүхбаатарын талбай, Гандан хийд, үндэсний музей үзэх

    Cүхбаатарын талбай

    Улаанбаатар хотын төв талбайг жанжин Д.Сүхбаатарын талбай гэдэг. 1921 онд тус талбайг “Индрийн талбай” хэмээн нэрлэж байгаад 1923 онд Монголын ардын хувьсгалын удирдагчдын нэг, цэргийн жанжин Д.Сүхбаатар нас барсны дараа түүний гавъяаг мөнхжүүлэх зорилгоор нэрээр нь нэрлэхээр шийдвэрлэжээ. Ардын журамт цэрэг Хиагтаас Их хүрээнд орж ирээд Ардын хувьсгалын ялалтыг тунхагласан дурсгалт газар юм. Жанжин морин дээрээсээ өндийсхийн наран мандах зүг рүү гараараа зааж буй дүрслэлтэй хөшөөг 1946 онд Ардын хувьсгал ялсны 25 жилийн ойгоор байгуулж талбайг цардаж засжээ. Морьт хөшөөнд үндэсний баяр ёслолын үеэр төр засгийн хүмүүс хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг. Жанжин Д.Сүхбаатарын талбайг 2013 оны 11 дүгээр сараас “Хоёр дахь мянганы суут хүн”, Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Чингис хааны нэрээр нэрлэсэн ч 2016 оны 9 дүгээр сард хуучин нэрийг дахин сэргээн нэрлэсэн юм.



    Гандантэгчэнлин хийд

    Төгс баясгалант их хөлгөн хийд буюу Гандантэгчилэн хийдийн анхны сүм 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулагджээ. Дараа нь энэ сүмийг Чойрын дацан болгож, 1824 онд Ламрим дуган, 1838 онд Y Богдод зориулж Их хот мандлын сүм, Дашчойнхор, Ягдачойлин зэргийг байгуулан өргөжүүлжээ. 1938 онд хийдийг хааж зарим сүмүүдийг устгасан боловч хийдийг зорин ирэх сүсэгтэн олны хөл тасрахгүй байсан учраас нам төрийн хатуу хяналтын дор 1944 оны зуны эхэн сарын нэгэн өдөр “Мөргөлийн дуган” нэртэйгээр Гандантэгчилэн хийд анхны хурлаа хийж хурал номын үйл ажиллагаагаа сэргээсэн. Одоо тус хийдэд 6 сүм байдаг бөгөөд 1994 онд улсын хамгаалалтанд авчээ. Тус хийдийн барилгуудыг Монгол, Монгол-Хятад, Хятад-Түвд гэсэн хэлбэр хийцтэйгээр мод, чулуу, тоосго, хөх паалантай төрөл бүрийн вааран эдлэлээр бүтээж, үндсэн гоёл чимэглэлийг алтадсан ганжир, чойнхорол, бодь гөрөөс, дээврийн амьтад, хонх бүхийгээр барьж байгуулжээ.


    Монголын үндэсний музей

    1924 онд Монгол орны түүх, соёл болон байгалийн баялгийг олон нийтэд үзүүлэх зорилготой байгуулагдсан. 1941 онд Улсын төв музей болж, 1956 онд одоогийн Байгалийн түүхийн музейн байранд шилжиж түүх, байгаль орчин, палеонтологи, соёл урлаг зэргийг таниулж байгаад 1964 онд угсаатны зүйн танхимыг шинээр нээжээ. 1991 онд Хувьсгалын музейн (1971 онд байгуулагдаж байсан) цуглуулгын үндсэн дээр Монголын үндэсний түүхийн музей болж тусгаарлан тус музейн байранд шилжжээ. 2008 онд “Монголын үндэсний музей” гэж нэрлэгдэхээр болсон бөгөөд 50 гаруй мянган үзмэрийн цуглуулга бүхий 10 танхимыг бүрдүүлжээ.  



  • Тэрэлжид хадан тогтоц, гэр буудалд амрах


    Горхи тэрэлж

    Улаанбаатараас зүүн тийш 50-76 км газарт байрладаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд хад асга бүхий уулын тогтоцоороо өвөрмөц бүс юм. Энд Бага Хэнтийн нурууны өмнөд салбар уулс, Ар Өвөр горхи, Заан-Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын нутаг хамарна. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 2664 метр өндөр Авхаан уул юм. Хотгор гүдгэрийн хувьд ихэвчлэн бөмбөгөр оройтой, нилээд хэсэгчлэгдсэн эрсдүү хажуу бүхий уулс, тэдгээрээс эх авсан голуудын хөндий хосолсон уулархаг нутаг юм. Хурдасын хувьд боржин, шүлтлэг боржин, цахиурлаг занар, хас, нүүрчтөрөгчит шаварлаг занар, элсэн чулуу зэргээс тогтдог. Хар хүрэн, хүрэн хөрс, ойн саарал хөрс тус тус тархжээ. Голын хөндийгөөр нам газрын бараан хөрс зонхилно. Хүмүүсийн нэрлэж заншсанаар мэлхий хад, тэмээн хад, гурван найзын агуй, яриа өвгөд, Ленин хад гэх мэт олон янзын хэлбэр дүрс бүхий байгал эхийн урласан бүтээлүүд бий. Тэрэлжийн бүс дэх хадан уулын ам болгон өөр өөрийн өвөрмөц төрх бүхий хаднуудтай байдаг. Энэ бүс нутгийн хойд захаар Тэрэлж хэмээх гол урсдаг бөгөөд Туул голд цутгана. 1960 он хүртэл Тэрэлжид усан, утаат, ягаан болор зэргийг олборлож байв. Газрын гүнээс усны түрэлт их байсан учраас олборлох ажлыг зогсоожээ. Улаанбаатарын Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй утаат болор, усан болорын дээжүүд нь Тэрэлжээс олдсон олдворууд юм. Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүс нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй жуулчны баазуудаас гадна хүүхдийн зуны зуслан, хэд хэдэн байгууллагын ажилчдын амралтын газрууд байрладаг. Горхи Тэрэлж нь ургамлаар баялаг бөгөөд  алаг өвс-улалжит, алаг өвс-үетэн, шинэсэн ой, сургар-алирс, ногоон хөвдөт, бадаант хуш, нарс, хус улиас, гацуур зонхилно. Амьтны аймгийн хувьд буга, чоно, хүдэр, туулай гэх мэт хөхтөн амьтан элбэг. Хур сойр, хөтүү ятуу, ногтруу, тоншуул, зэрлэг тагтаа, хэрээ, шаазгай зэрэг жигүүртэн шувуудтай.

    Мэлхий хад: Энэ хадны өндөр 24 метр бөгөөд өмнө нь Мөнгөт хад гэдэг нэртэй байв. Эрт үед Луузаншарав болон Хатанбүүвэй гэдэг Ойрдын нэртэй хоёр баатар байжээ. Тэр хоёр хоорондоо таарамж муутай байсан бөгөөд нэг удаа Хатанбүүвэй баатар Луузаншаравтай байлдахаар ойролцоох Өтөг эрүү гэдэг газар нуугджээ. Үүнийг мэдсэн Луузаншарав хүчин мөхөс байсан тул зугтахаар шийдээд эхнэрээ хамт явъя гэтэл эхнэр нь эд хөрөнгөндөө хоргодоод явахгүй гэжээ. Тэгэхээр нь Луузаншарав эхнэрээ хороогоод хөрөнгөө энэ хаданд нуугаад оргожээ. Нутгийн ардууд зун болохоор хадны завсар луу нойтон мах хийж хадгалдаг байв. Гэтэл тэр явдлаас хойш уг хаданд нойтон мах хийнгүүт маханд алт, мөнгөн зоос наалдаж ирээд авах гэхээр доош уначихдаг байжээ. Тэр агшинд хадны ёроолоос эмэгтэй хүний дооглон нээх дуу гардаг гэсэн домогтой юм. Ийм учраас нутгийн ардууд Мөнгөт хад гэж нэрлэдэг байжээ.


    Гэр буудал



  • Морь унах, нүүдэлчин ахуйтай танилцах




  • Чингисийн хөшөөнд зочлох

 Байр: Тэрэлж (1 шөнө)

 Хоол: Өдөр бүр 3 хоол

📌 Онцлох зүйлс:

  • Байгалийн үзэсгэлэнт хад, уулс

  • Морьт Чингис хааны хөшөө


Trip Details

Duration

2-3 days

Difficulty

Easy

Location

Central Mongolia

Best Time to Visit

May to October

Ready to Start Your Adventure?

Contact us to customize this trip or get more information

Contact Us View More Trips